
Энэ жилийн Дорнод аймгийн баяр наадамд 256 бөх зодоглоно. Аймгийн баяр
наадмын комисс хуралдаж дээрх шийдвэрийг гаргажээ. Харин наадамд өөр
аймаг, сумдын бөх барилдуулах тал дээр ярилцаад ямар нэгэн хориг
тавихгүй гж шийджээ. Ноднингийн баяр наадмаар зөвхөн Дорнод аймгийн
харъяат бөхчүүд барилдуулж байсан бол энэ жил ямар нэгэн хориг
тавьсангүй. Гаднын бөх барилдуулахгүй гэдэгтэй зарим хүмүүс санал
нийлэхгүй байдаг. Харин манай бөх сонирхогчид нутгийнхаа бөхчүүдийг
дэмжихийн тулд гадны бөх барилдуулахгүй байх нь зүйтэй гэж үздэг. Учир
нь аймгийн цолтой бөх улсын наадамд эхний даваануудад аманд очих нь бага
байдаг гэдгийг бодолцож улсын цолонд очиход даваа хэрэгтэй гэж үздэг юм
билээ. Дашрамд сонирхуулахад Дорнод аймгийн бөхчүүд улаанбаатар хотноо
бэлтгэлээ базааж буй гэнэ
URL: https://www.choibalsan.mn/index.php?newsid=10312
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Санал болгох
-
-
-
-
-
Сэтгэгдэл бичих