Азийн өсвөрийн хөлбөмбөгчдийн Фестивальд оролцож буй манай хөлбөмбөгчид тэмцээнийг ялалтаар эхлүүлжээ. Тодруулбал 12 хүртэлх насны ангилалд өрсөлдөж буй Чингэлтэй дүүргийн Засаг даргын дэргэдэх өсвөрийн шигшээ баг нэгдүгээр хэсгийн эхний учраа болох БНХАУ-ын "Yinhe" клүбийг 6:1-ээр буулган авсан байна.
Энэхүү тоглолтод довтлогч Б.Ууганбаяр хоёр гоол хийж, нэг дамжуулалт, Г.Цэлмүүн хоёр гоол, Ц.Намнансүрэн нэг гоол, хоёр дамжуулалт, Бат-Эрдэнийн Билгүүн нэг гоол, А.Балжинням нэг дамжуулалт гүйцэтгэсэн юм.
Чингэлтэй дүүргийн Засаг даргын дэргэдэх өсвөрийн шигшээ багийнхан жигд сайн тоглосон ч тоглолтын шилдгээр Б.Ууганбаяр нэрлэгдлээ. Энэ хэсгийн нөгөө тоглолтод Пакистаны шигшээ баг БНСУ-ын "Mokpo Yeonsan" бага сургуулийн багтай гоолгүй тэнцсэн тул манайхан хэсгээ тэргүүлж эхлэв.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.







Сэтгэгдэл бичих