Алтангадас”-аар түрий барьсан П.Алтангэрэлийн авир хэрээс хэтэрчээ.

ССАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга П.Алтангэрэлийн талаарх таагүй мэдээлэл өдрөөс өдөрт зузаарсаар байна. Хамгийн гол нь ашиг сонирхлын зөрчилтэй П.Алтангэрэл дарга зөвхөн энэ удаа ч биш Дорнод аймагт ажиллаж байхаасаа л хувийн ашиг сонирхлыг тэргүүндээ тавьдаг хэмээх хоч зүүсэн хүн. Тиймээс УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга байхдаа ч энэ асуудал сөхөгдөж л байсан. Тиймдээ ч өнгөрөгч 2012 оны сонгуулиар нутаг зон нь итгэл хүлээлгээгүй хэрэг. Нэг хэсэг Соёл урлагийн газрын дарга Н.Оргилтойгоо хэвлэлээр үзэлцсэн. Харин хамгийн сүүлийн үеийн мэдээлэл гэвэл түүний баруун гар гэгдэх Стратеги бодлого төлөвлөлтийн газрын дарга П.Алтан-Одын тухай юм. Тэрээр төрийн албанд нэг ч жил ажиллаагүй байхад нь П.Алтангэрэл дарга газрын даргаар томилсон явдал юм.
Хууль ёсоор бол төр
ийн албаны сонгон шалгаруулах журамд ихэвчлэн 5-аас доошгүй жил төрд ажилласан байх ёстой гэсэн шалгуур байдаг хэдий ч танил тал, найз нөхдийн хувьд энэхүү журам төдийлөн мөрдөгддөггүй бололтой. Яахав, П.Алтан-Од нь П.Алтангэрэл даргын дотны найзын хүү юм гэсэн мэдээлэл бий. Тиймээс л төрийн өндөр дээд албан тушаалд түүнийг шургуулсан бололтой юм. П.Алтангэрэл даргын удаа дараагийн хууль бус авир хэрээс хэтэрч байхад салбарын сайд нь юу ч хэлж чадахгүй байна. Учир нь тэрээр Н.Алтанхуягийн халаасны нөхдийн нэг учраас Ц.Оюунгэрэл сайд юм хэлж чаддаггүй хэрэг байх. Ерөөсөө "Алтангадас” фракцийн хэн боловч төрийн албанд оодорч байгаад Н.Алтанхуяг сайд дүгнэлт хийх ёстой. Монголын төрийн алба "алтангадас”-чуудын зоргоор явдлаас болж саарч хүч нь улам суларч байна. "Алтангадас” гэхээрээ л хуулиас гадуур алхаж, дураар аашилдаг байж таарахгүй. Тус фракцийн тэргүүнээсээ эхлээд ах дүү амраг садандаа тендер авч өгөхөөс хэлээд бүхий л шатанд даварч байна.
Дээр дурдсан үйлдлийн талаар АТГ-т нэгэн иргэн гомдол гаргасны дагуу тус яаманд хандан АТГ-аас албан бичиг хүргүүлсэн байна. Баримтаас харвал, 2013 оны тавдугаар сарын 8-нд "Төрийн нарийн бичгийн дарга П.Алтангэрэл нь өөрийн танил тал, хамаатан саднаа албан тушаалд томилсон байна. Ингэхдээ тэрбээр тухайн албан тушаалд томилох тодорхой шаардлагыг хангаагүйг нь мэдсээр байж Дорнод аймгийн хүмүүст албан тушаал олгож байна” гэх гомдлыг нэгэн иргэн АТГ-т гаргажээ. АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс гомдлын мөрөөр шалгалт явуулаад, АТГ-ын дэд дарга Б.Хурцын гарын үсэг бүхий сануулгыг П.Алтангэрэлд өгч байсан аж. Баримтад дурдсанаар, "П.Алтан гэрэл нь 1985-2008 онд Дорнод аймагт ажиллаж байсан бөгөөд гомдолд дурдагдсан Санхүү хөрөнгө оруулалтын газрын дарга Р.Хаяндорж, нягтлан бодогч Р.Алтантуяа нар нь мөн аймгийн төрийн байгууллага болон бусад байгууллагад ажиллаж байсан. Стратеги бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга П.Алтан-Од, Төрийн захиргаа удирдлагын газрын мэргэжилтэн Р.Оюундэлгэр нар нь Дорнод аймгийн харьяат. Мөн хөрөнгө мөнгө захиран зарцуулах нэг, хоёрдугаар гарын үсэг зурах эрхтэй, Санхүү хөрөнгө оруулалтын хэлтэст хамт ажиллаж байгаа зэрэг нь Нийтийн албанд, нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3.1.11-т заасан олон нийтийн зүгээс ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгогдохуйц нөхцөл байдал үүссэн нь тогтоогдож байна” гэж дүгнэжээ. АТГ-аас ийнхүү шаардах бичиг ирүүлж, хууль ёсны дагуу үйл ажиллагаа явж байхад П.Алтангэрэл дарга "Алтангадас”-аар түрий барин хууль бус үйлдлээ хийсээр л явна.

Н.Дөл
URL: https://www.choibalsan.mn/index.php?newsid=11125
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.

Сэтгэгдэл бичих