Хатагтай Анастасия Ивановна Филатоваг харийн хүн, Орос авгай гэх мэтээр энд тэндгүй янз бүрээр үл хүндэтгэн доромжилон ярих юм. Гэтэл түүний тухай унших, судлах тусам түүний бидний төлөө хийсэн гавьяа, зүтгэл нь асар их гэдгийг ойлгох юм.
Энгийн жишээ хэлэхэд ЗХУ-ын дарга Леонид Брежневийг Монгол Улсад айлчилах үеэр нөгөө харийн Орос хүүхэн чинь БИДНИЙ ТӨЛӨӨ Брежневийн араас хөөцөлдөж явсаар ийнхүү уулзаад бидэнд ХУРИМЫН ОРДОН-ыг ЗХУ-аас бэлгэнд авч өгсөн шүү дээ.
ХУРИМЫН ОРДОН гэдэг зүйл тухайн үедээ Монголчуудын хувьд цоо шинэ зүйл байсан бөгөөд тэр цагаас хойш одоог хүртэл Монголд гал голомтоо бадраасан айл гэр, өрх бүр тэрхүү ХУРИМЫН ОРДОНД хуримлаж гал голомтоо бадрааж, гэрлэлтээ баталгаажуулж төр улсдаа гэрлэлтээ бүртгүүлж байна.
Дан ганц найр наадам хийж ураг барилдах бус ХУРИМЫН ОРДОНД гэрлэлтээ баталгаажуулах нь хүн төрөлхтний түгээмэл жам ёсны хөгжлийн зам руу орохоор явж байсан МОНГОЛЧУУДЫН хувьд маш том СОЁЛЫН ДЭВШИЛ, ҮСРЭЛТ байсан юм.
Харамсалтай нь тэр цагаас хойш дахин нэг ч ХУРИМЫН ОРДОН дахин баригдсангүй. МОНГОЛЫН ТӨР барьсангүй, бариулсангүй гэвэл илүүтэй таарах байх. Харин ч хатагтай Филатовагийн бидэнд барьж байгуулж өгсөн ХУРИМЫН ОРДНЫГ хувьчилах, устгах талаар яриа өрнөж байгаа нь харамсалтай. Ёстой л БУЯН ДААХГҮЙ гэдэг шиг л бид ч ёстой нээрээ МУЛГУУ, ТЭНЭГ, АЧ САНАДАГГҮЙ дээрээ АРЧААГҮЙ УЛС юм даа. Тэгээд зүгээр байхгүй Филатова гуайг ам мэдэн муулах юм аа...
За Монголчуудыгаа муулаад яахав. Одоо л БААБАР тэргүүтнүүдэд тархиа угаалгаад МУЛГУУ болчихоод байгаа болохоос биш бид чинь уг нь ТЭНГЭР ЗАЯАТАЙ, ТЭНГЭРТ ТЭТГЭГДСЭН АРД ТҮМЭН юм шүү дээ. Тийм гэдэг нь МОНГОЛЫН ТҮҮХИЙГ унших, судлах тутам харагддаг шүү.
За тэгээд эргээд гол сэдэв рүүгээ ороход 1974 онд ЗХУ-ын дарга Брежнев Монгол Улсад айлчилахад Филатова түүнээс ганц ХУРИМЫН ОРДОН-ыг бус ЗАЛУУ ТЕХНИКЧДИЙН ОРДОН буюу бидний нэрлэж заншснаар ЗАЛУУ ЗОХИОН БҮТЭЭГЧДИЙН ОРДНЫГ бас бэлгэнд авч чадсан юм.
Гэтэл Монголын бүх өсвөрийн шилдэг зохион бүтээгчдийн сурч боловсорч бэлтгэгддэг байсан тэр сайхан БАЙГУУЛЛАГА, ОБЬЕКТ одоо хаачсан бэ? Аливаа улс орныг ИНЖЕНЕРҮҮД ХӨГЖҮҮЛДЭГ гэж хоосон ярьдаг хэрнээ хийж байгаа үйлдэл нь энэ. Бага балчир наснаасаа өөрийн сонирхсон чиглэлээрээ секц, дугуйланд явж өөрийгөө багаас нь хөгжүүлээгүй бол яаж МУНДАГ ИНЖЕНЕР болох билээ дээ. ХҮН БОЛОХ БАГААСАА, ХҮЛЭГ БОЛОХ УНАГАНААСАА гэдэг шүү дээ.
Би багадаа Хорлоогийн Чойбалсангийн Нэрэмжит Хөдөлмөрийн Гавьяаны Улаан Тугийн Одонт Нийслэлийн Тэргүүний Лаборатори Нэгдүгээр Дунд Сургуульд сурдаг байлаа. Сурагч байхдаа ангийнхантайгаа ӨСВӨРИЙН хашаанд орж ангиараа хөлбөмбөг тоглодог байлаа. Хааяа бас хашааг нь даваад олны нүднээс далд очиж байгаад манай үеийн хөвгүүд хоорондоо гар зөрүүлж, тухайн үеийн хэллэгээр "үздэг” байлаа.
Гэтэл одоо тэр ТАЛБАЙ нь ч тэр, ӨСВӨРИЙН ЗОХИОН БҮТЭЭГЧДИЙН ОРДОН ч тэр алга болоод газар дээр нь өндөр өндөр гял цал байшингууд боссон, ӨСВӨРИЙН ЗОХИОН БҮТЭЭГЧДИЙН ОРДНЫ байранд ЭНЭТХЭГ дунд сургууль орсон байна лээ. Ингээд бодохоор ёстой нээрээ БУЯН ДААДАГГҮЙ ГАРУУД гэдэг үг л толгойд орж ирэх юм...
Н. Хүлгэн
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.







Сэтгэгдэл бичих