25 настай англи бүсгүй хуурах замаар үе тэнгийн нэгэн бүсгүйтэй секс хийсэнд буруутгагдаж байгаа аж. Энэ үйлдэл сэжигтэн бүсгүй өөрийгөө эрэгтэй хүн гэж хуураад бэлгийн харьцааны үеэр хиймэл эрхтэн ашигласны дараа тодорхой болжээ. Гэйл Ньюлэнд гэдэг бүсгүй хүүхнүүдтэй танилцаж, тэдэнтэй секс хийхийн тулд өөрийгөө фэйсбүүк дээр эрэгтэй хүн гэж танилцуулдаг байжээ. Түүний нэг хохирогч нь Манчестерын их сургуулийн нэгэн гэнэн оюутан бүсгүй болсон гэнэ. Хэсэг хугацаанд тэд интернэтээр харилцсан бөгөөд улмаар уулзжээ.
Гэйл өөрийгөө Кайл гэдэг залуу хэмээн танилцуулав. Тэрбээр шинэ танилтайгаа Честер хотын зочид буудалд болзсон бөгөөд шууд л түүнтэй секс хийсэн байна. Хэсэг хугацааны дараа үүнийгээ давтсан бөгөөд тэд нийтдээ таван удаа ор хөнжлийн ажил хийжээ.
Буруутан бүсгүй хөхөө шархны лентээр боодог байсан бөгөөд нэхмэл ноосон малгайг духдуулж байсан гэнэ. Гэйл шинэхэн танилдаа саяхан эмнэлэгт эмчлүүлсэн бөгөөд шарх нь эдгээгүй байгаа гэж ярьдаг байжээ. Тэрбээр уулзалт, бэлгийн ажлын тусгай дүрмүүдийг зохиосон бөгөөд секс хийх үеэр хамтрагч нь түүний "ичимдэг”-т хүрэх нь хориотой, бас нүдээ боох хэрэгтэй байсан аж. Буудлын өрөөний хөшгийг байнга хаадаг байжээ.
URL: https://www.choibalsan.mn/index.php?newsid=11260
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Санал болгох
-
-
-
-
-
Сэтгэгдэл бичих