-Эртний судар бичигт өгvvлснээр бол 401 болон 801 онд Хар тэнгисийн давалгаа хөлдөж байсан гэдэг
-859 онд Адриатийн тэнгис хөлдсөнөөр "усан хот” гэгддэг Венецээр явган аялахад боломжтой байжээ. Тvvнээс хойш 850 жилийн дараа уг vзэгдэл дахин давтагдаж 1010-1011 онд Туркийн эргийн дагуу Хар тэнгисийн ус хөлдсөн байна. Тvvнчлэн тэр онд Африк айшигт хvйтрэл болж Нил мөрөн мөсөөр хучигджээ.
-1316 онд Парисийн бvх гvvрvvд мөсөн давхрагатай болсон байлаа.
-1326 онд газар дундын тэнгис тэр чигтээ хөлдсөн
-1558 онд 40.000 хvнтэй армийн лагер хөлдсөн Дунайн мөрний мөсөн дээр буудаллаж байв.
-XVIII зуун гэхэд хvн төрөлхтөн цаг агаарийн хэмийг термометрээр хэмждэг болоод байсан. 1709 онд Парист олон хоногийн турш агаарийн хэм -24 байснаас vvдэн зооринд байсан дарс хөлдөж, бvр цохилж байсан хонхны хэл ч хөлдөөд байжээ
-1953-1954 онд шилжэх өвөл Атлантаас Урал хvртэлх газар нутагт тэсгэм хvйтэн болж Хар болон Азовын тэнгисийн хойд хэсэг тэр чигтээ хөлдсөн юм. Ангар мөрөн ч зузаан мөсөн хучлагатай болсон байна. Ангар мөрөн 2000 онд хоёрдахь удаагаа хөлдсөн.
-1962-1963 он өвөл тvvхэнд хамгийн хvйтэнд тэмдэглэгдэн vлдсэн билээ. Мөс Венецийн суваг болон Францийн бvх голыг хучсан юм.
-2002 онд хvйтнээс болон Германы Майн-Дунайн хоорондох сувгаар тээвэр хийхийг аргагvйн эрхэнд хааж байсан. Мөсөнд хашигдсан хөлдсөн хөлгийн тоо 20-д хvрсэн.
-2005 оны сvvлээр Германы холбооны бvх канал кабель хөлдсөн. Парист Эйфелийн цамхагийг vзэхийг хэсэг хугацаанд хаасан. Цамхагийн төмөр мөсөн бvрхvvлтэй болоод байв. Англид төв зам дээр нь л гэхэд 500 орчим авто машины хөдөлгvvр хөлдсөнөөс замын тvгжрэл бий болгосон юм.
by Slava
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.







Сэтгэгдэл бичих