Аймаг,
сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 6 дахь удаагийн
сонгуулийн үр дүнгээр 2012 оны эцэст байгуулагдсан тус сумын ИТХ-ын төлөөлөгчдийг 2013-2014 онд МНУХ-оос зохион байгуулагддаг тогтмол сургалтанд хамруулахаар төлөвлөсний дагууХурлын төлөөлөгчид, багийн ИНХ-ын дарга,
сум, багийн Засаг дарга, төсвийн байгууллагуудын захирал, эрхлэгч,
төрийн захиргааны албан хаагчдын төлөөлөл, нийт 30 хүний
бүрэлдэхүүнтэйгээр 2014 оны 03 дугаар сарын 01-ээс 03 дугаар сарын 05-ны
өдрүүдэд Улаанбаатар хотод Нутгийн удирдлагын холбоонд"Иргэддээ тулгуурласан чадвартай, хариуцлагатай нутгийн удирдлага” сэдэвт сургалтад оролцов.
Сургалтын дараагаар 03 дугаар сарын 04-ний өдөр төрийн ордонтой танилцах, мөн Улаанбаатар хотын захирагчийн албаны "Хангарьд” ордны үйл ажиллагаатай танилцсан.
Сургалтын зардлын 6.600.000 мянган төгрөгийг тус сумаас аймгийн ИТХ-д төлөөлөгчөөр сонгогдсон Н.Батжаргалаар уламжлуулан аймгийн Засаг даргад санал болгосноор, аймгийн Засаг даргын нөөцийн сангийн зардлаас шийдвэрлэв.
Энэ жил МНУХ-ны 20 жилийн ой болохтой холбогдуулан сумын ИТХТ-ийн нарийн бичгийн дарга Ц.Оюундэлгэр МНУХ-ны "Тэргүүний ажилтан” цол тэмдэг, ИТХ-ын төлөөлөгч П.Бат-Очир, Т.Дамбадугар нар «Соёмбо» медаль, ИТХ-ын төлөөлөгч С.Долгоржав, Р.Сүхбаатар нар «Хүндэт өргөмжлөл»-өөр тус тус шагнагдав.
Сумын ИТХ-ын ажлын алба
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.









Сэтгэгдэл бичих