Аймгийн ХХААГ-аас хүнс хөдөө аж ахуйн цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. Монгол улсын Засгийн газрын 2015 оны "Хөдөө аж ахуйн салбарын өвөлжилтийн бэлтгэл хангах зарим арга хэмжээний тухай” 292 дугаар тогтоол, аймгийн Засаг даргын 2015 оны 03 албан даалгаврын хүрээнд иргэн, аж ахуй нэгж 55650 тн өвс, үйлдвэрийн тэжээл 273 тн, гар тэжээл 195 тн, аймаг, сумын аюулгүй нөөцөд 1131 тн өвс, 400 тн тэжээл тус тус бэлтгэх төлөвлөгөөтэй байна.
Хадлан тэжээл бэлтгэлийн ажлын явц: 2015 оны 10 дугаар сарын 23-ны байдлаар 113.6 хувь буюу 63236.9 тн байгалийн хадлан бэлтгээд байна.
Аймаг сумдын аюулгүйн нөөц
Аймгийн аюулгүйн нөөцөд: 300 тн өвс, 50 тн тэжээл бэлтгэх гэрээ хийгдэж 100 хувь бэлтгэж аймгийн аюулгүйн нөөцийн агуулахад төвлөрүүлээд байна.
Сумдын аюулгүй нөөцөд: 831 тн өвс бэлтгэхээс 798.1 тн өвс бэлтгэж 96.0 хувь, 350 тн тэжээл бэлтгэхээс 84.9 тн тэжээл бэлтгэж 24.3 хувьтай байна.
Газар тариалан, ургац хураалт
Хаврын тариалалтанд 7 сумын нутагт үр тарианы 20 аж ахуй нэгжүүдэд 239 хүн, 13 сумдын агро парк , төмс хүнсний ногооны тариалан эрхлэгч 21 аж ахуй 6 хоршоо, бүлэг нөхөрлөл 1500 орчим өрхийн тариалангийн үйлдвэрлэл эрхлэгч үйл ажиллагаа явуулсан.
2015 онд 49.8 мян/га-д тариалалт хийж, 30.2 мян/га-д үр тариа тариалсан. Үүнд:
- 22360 га-д Улаан буудай
- 14170 га -д тосны ургамал
- 5540 га-д гурвалжин будаа
- 4885 га-д эмийн ургамал
- 233.1 га-д төмс
- 131.6 га-д хүнсний ногоо
- 218.5 га-д малын тэжээл тус тус тариалалт хийсэн.
Гоц халдварт А-010 өвчний дархлаажуулалт 2-р ээлж
Гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх 2 дугаар ээлжийн дархлаажуулалтын ажил 10 сумын хэмжээнд 2015 оны 10 дугаар сарын 08 өдрөөс эхлэн дархлаажуулалтанд 481,1 мян.толгой мэдрэмтгий мал амьтан хамруулахаас 2015 оны 10 сарын 23-ны байдлаар 190,0 мян.толгой мал амьтан хамрагдаж 39,5 хувьтай явагдаж байна. Тус ажилд 89 эмч мэргэжилтэн, 39 машин техник хэрэгсэл ажиллаж байна.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.







Сэтгэгдэл бичих