Эрхэм төрийн түшээд, сайд нар хэнд үйлчлэхээрээ ингэж ямар нэгэн техник эдийн засгийн үндэслэлгүй, нарийвчилсан төлөвлөгөө, мастер төлөвлөгөө нь ч тодорхой бус байхад яаравчлан Халх голын сав газарт 500 мянган га газар нутгийг "Халх гол” хөдөө аж ахуйн чөлөөт бүс гэж зарласан нь ихээхэн анхаарал татаж байна.
Төрийн хууль тогтоомжийн төслийг боловсруулах, батлуулах дэг журам алдагдаж, ноцтой гажуудуулахад хүрснийг бид "Халх гол” хөдөө аж ахуйн чөлөөт бүсийн тогтоолоос харж байна. УИХ-ын гишүүн хууль, тогтоолын төсөл санаачлах эрхтэй ч санаачилсан төслүүд нь эрдэмтэд, судлаачдын судалгаанд суурилаагүй, шинжлэх ухааны байгууллагуудын дүгнэлтэд үндэслэгдээгүй, хэн нэгэн сонирхогч этгээд, бизнесийн олз ашиг хөөгчдийн мэдэмхийрхсэн үгээр баримжаалах төдийхнөөр хязгаарлагддаг болжээ. "Халх гол” хөдөө аж ахуйн чөлөөт бүсийн тухай УИХ-ын 75 дугаар тогтоолоос ийм л хөнгөн гоомой дүр зураг харагдаж байна.
URL: https://www.choibalsan.mn/index.php?newsid=12397
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.






Сэтгэгдэл бичих