Олон улсын жүдо бөхийн холбооноос зохион байгуулдаг цуврал тэмцээнүүдийн нэг АНЭУ-ын Абу Даби хотноо амжилттай зохион байгуулагдаж байна. Тус тэмцээний эхний өдөр залуучуудын ДАШТ-ий хошой мөнгөн медальт, ОБЕГ-ын "Аврагч" спорт хорооны тамирчин ОУХМ Цэнд-Очирын Цогтбаатар жүдо бөх сонирхогчдыг байлдан дагуулж, тив, дэлхийн медальтнуудыг дараалан ялсаар финалд шалгарлаа. Тэрбээр хагас шигшээд энэ оны ДАШТ-ий 7-р байрт Узбекистаны шинэ залуу од Диёорбек Урозбоевыг торгуулиар ялж анх удаагаа Гранд Слам ангилалын тэмцээний аваргын төлөө өрсөлдөхөөр шалгаран үлдлээ. Түүний дараагийн учраа нь Монголчуудын хэзээний танил ДАШТ-ий хүрэл медальт Гүржийн Амиран Папинашвили байх юм. ОУХМ Цэнд-Очирын Цогтбаатартаа алтан медаль авахыг хүсэн ерөөе.
ХАМТЫН ХҮЧ, АМЖИЛТ
Абу Дабигийн Гранд Сламын медалийн төлөөх барилдаануудыг ETV, С-1, SPORT BOX телевизүүд 2015/10/30-ны 21:00 цагаас эх орон даяар шууд дамжуулан хүргэнэ.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.







Сэтгэгдэл бичих