Халх гол орчмын газрыг чөлөөт бүс болгох тухай асуудлыг тойрсон багагүй маргаан зарим иргэдийн дунд өрнөөд байна. Өнөөдөр УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг өөрийн твиттертаа "Халх гол сумын Засаг дарга Солонгос, Хятадын компаниудад 15 жилийн хугацаатай газраа өгсөн булхиагаа нуужээ” гэж зарим баримтыг дэлгэсэн байна.
Мөн Чингисийн талбай дээр өнөөдөр 11.00 цагаас Халх гол чөлөөт бүсийг эсэргүүцэгчдийн гарын үсгийг цуглуулах үйл ажиллагааг "Халх гол миний нутаг" ТББ зохион байгуулж байна. Харин Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ойрын хугацаанд Халх гол суманд очиж нөхцөл байдалтай танилцаж, газар дээр нь зарим асуудлыг шийдээд буцах бололтой. Магадгүй маргааш ч Халх голыг зорьж магадгүй талаар эх сурвалж мэдээлжээ.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.






Сэтгэгдэл бичих