Аймаг, орон нутагт төсвийн эрх мэдлийг нь өгч, асуудлаа өөрсдөө шийдэх боломж олгосныг овжин ашиглаж, тансаглаж байгаа дарга нартай хариуцлага тооцох цаг болжээ. Тухайлбал, Булган аймгийн ИТХ-ын дарга 162 сая төгрөгийн орлогоороо өдөрт нь жийп машин авч гангарчээ. Орхон аймгийн Засаг дарга төсвийн мөнгөөр хаадын хөрөг зуруулан, орд өргөөгөө музей мэт болгон тансаглаж, Тайланд улсад амарч зугаалаад ирсэн байна. Энэ тухай МАН-аас Шилэн дансны хэрэгжилтийн тухай дүгнэлтдээ дурьджээ.
Улсын төсвийн орлого тасарч, эдийн засгийн хямрал гүнзгийрч, ард түмний амьдрал хүндэрч байхад аймгийн Засаг дарга нарын тансаглал улам бүр нэмэгдэж байгаа УИХ дүгнэлт хийх цаг иржээ.
URL: https://www.choibalsan.mn/index.php?newsid=12640
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.






Сэтгэгдэл бичих