МАХН-ын дарга Н.Энхбаяраас цаг үеийн асуудлаар цөөн асуултад хариулт авлаа.
-Ирэх сонгуульд МАН-тай эвсэж орох саналыг МАХН-ын ахмадууд тавиад байгаа. Энэ асуудлаар Та ямар байр суурь баримталж байгаа вэ?
-Бид судалж байгаа. Ахмадуудаа хүлээж авч, санал бодлыг нь сонссон. МАН-ынхан ч тийм ажил хийх байгаа байх. Тэд энэ асуудлыг хүлээж аваад юу ярих нь вэ, түүнийг нь харж, байдлыг ажиглаж байж шийднэ. Би ахмадуудтайгаа уулэахдаа "Бидэнд ирэх сонгуульд оролцох дөрвөн хаалга бий” гэж хэлсэн. МАХН дангаараа сонгуульд орох, МАН юм уу, АН-тай хамтрах, бусад улс төрийн хүчин, бие даагчидтай хамтрах гэсэн дөрвөн боломж бидэнд байгаа. Бид аль алийг нь судалж байна. Өнөөдрийн байдлаар яг энэ замаар явна гэж эцэслэн шийдээгүй. Намынхантайгаа ярилцана, бусад намынхантай санал солилцоно. Энэ бол тодорхой хэмжээгээр цаг хугацаа шаардах процесс л доо.
-Г.Шийлэгдамба сайд авлигын хэрэгт яллагдагчаар татагдаад буй. Түүнийг намынхаа сонгуулийн санхүүжилтыг босгох гэж авлига авсан гэх мэдээлэл гараад байна. Та тайлбар өгөөч?
-Тийм юм байхгүй. Г.Шийлэгдамба авлига авах хүн биш гэж өмнө хэлснээ давтаад хэлье. Яг ямар асуудлаар мөрдөгдөж байгааг би мэдэхгүй байна. Нөхрийн хувьд, дүүгийн хувьд, хамт ажиллаж байсан журмын нөхрийн хувьд хэлэхэд тэр авлига авах хүн биш. Хувь хүний өөрийнх нь зан чанар, туулж ирсэн замнал, хүмүүжлийг харахад тийм юм хийх хүн биш гэсэн итгэл үнэмшил надад байна, Тийм юм хийгээгүй гэдэгт нь хатуу итгэж байгаа.
-АТГ-аас танай намын хзд хэдэн хүнийг дуудаж тайлбар авсан. Тэр дунд таныг байсан гэх мэдээлэл байгаа?
-Тийм юм байхгүй. Намайг дуудаагүй.
-МАХН ерөнхий иарийн бичгийн даргаа сонгоогүй байгаа юу?
-Ерөнхий нарийн бичгийн даргын асуудлыг хараахан шийдээгүй байна. Туршлагатай, ажил төрөлд хариуцпагатай, нямбай ханддаг гэдэг утгаар нь намын нарийн бичгийн дарга Ц.Шаравдоржийг ерөнхий нарийн бичгийн даргын ажлыг хариуцаад хийж бай гэж даалгасан.
-УИХ-д Үндсэн хуульд өөрчлөлт оруулах төслийг өргөн бариад, нийгэмд энэ талаар хэлэлцүүлэг өрнөж байна. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах цаг хугацаа нь одоо мөн үү?
-Үндсэн хуульд өөрчлөлт оруулах шаардлага бол бий. Гэхдээ цаг нь мөн үү, энэ парламент хийж чадах уу, өргөн барьсан төсөл нь ард түмний хүсэн хүлээсэн өөрчлөлтийг хийж чадах уу гэдэг дээр янз янзын санал уралдаж байна. Би энэ төслийг үзээгүй болохоор ийм, тийм, тэр нь зөв, энэ нь буруу гэж хэлж чадахгүй нь. Хэвлэл мэдээллээр гарч байгаагаас харахад дутуу дулимаг боловсруулсан болов уу гэмээр харагдаж байгаа. Наад зах нь УИХ-ыг 99 гишүүнтэй болгоно гэдэг тоог яаж гаргаж ирсэн юм бэ гэж иргэд бухимдаж байхыг сонсоод тэр төслийг харах хэрэгтэй юм байна л гэж бодож байна.
Болж өгвөл Үндсэн хуулийн өөрчлөлтөд их нухацтай хандаж, шинжлэх ухаанч байдлаар олон талаас нь харж, эрдэмтдийг оруупж, ард түмэнтэйгээ зөвлөж байж, Монгол Улсын хөгжлийг дэмжсэн төсөл боловсруулаасай гэж хүсэж байна. Би өөрөө ч энэ ажилд оролцож, хамт сууж, санал бодлоо хуваалцахад бэлэн байна.
-Сонгуулийг ямар тогтолцоогоор явуулах байр суурьтай байгаа вэ. "Шударга ёс” эвслийн бүлгийнхэн Сонгуулийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл өргөн барьсан байгаа?
-Бид шинэ, сонин санал өргөн бариагуй. Сонгуулийг л шударга явуулъя гэсэн бодолтой байгаа. Мажоритар болон намын жагсаалтаар орж ирэх тоог 38x38 болговол ямар вэ, намын жагсаалтад бичигдсэн хүнийг шууд УИХ-д суулгах биш, иргэдээр нэрийг нь дугуйлуулж, олон санал авсныг нь оруулж ирдэг болбол яасан юм бэ, сонгуулийн гараанд намуудад адилхан санхүүжилт өгье гэх зэрэг саналууд өргөн барьсан. Зарим нам илүү санхүүжилттэй, зарим нь дутуу санхүүжилтгэй байх нь сонгууль шударга бус болоход нөлөөлдөг. Нэг хэсэг нь асар их мөнгө зарцуулж байхад нөгөө хэсэг нь хамаагүй бага мөнгө гаргаж байгаа нь тэнцвэргүй байдлыг бий болгож байгаа юм. Тийм учраас намуудыг гараанд адилхан хэмжээний санхүүжилтээр дэмжээд, сонгуульд амжилтгай оролцож, ард түмний дэмжлэг авсан намуудыг төсвөөс санхүүжүүлбэл яасан юм бэ. Одоо бол намууд хувь хүмүүсээс санхүүжиж, эргээд тэр хүмүүсийнхээ барьцаанд ороод, төсвөөс авах мөнгөнөөсөө хэд дахин их хөрөнгийг санхүүжилт авсан хувь хүмүүстээ, олигархиудад өгөөд байгаа шүү дээ. Энэ тогголцоог засъя. Хэнээс мөнгө авч байна, түүнийхээ өмнө хариуцлага хүлээдэг нь үнэн. Тэгэхээр ард түмнээс авсан татвараас санхүужвэл ард түмнийхээ өмнө хариуцлага хүлээдэг болно. Ард түмний мөнгө бол цэвэр мөнгө, олигархиудын мөнгө бол бохир мөнгө. Бохир мөнгөнөөс улс төрөө салгая.
Олигархиудад өгдөг баялгаа ард түмэндээ өгье гзж байгаа юм. Мөн хар машинаар тоолохын хажуугаар гар тооллогоор хяналт хийе. Дүн зөрвөл гар тооллогын дүнг баримталья. Нам, эвслээс нэр дэвшиж тойргоос сонгогдсон хүн УИХ-ын гишүүн болсныхоо дараа өөр нам руу орохоор болбол тэр хүний оронд дахин сонгууль явуулдаг байя, намын жагсаалтаар орж ирсэн бол дараагийн хүнийг нь оруулдаг болох хэрэгтэй. Тэгэхгүй бол энэ нам, эвслийн мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлнэ гэж сонгогдчихоод огт өөр намын мөрийн хөтөлбөрийг дэмжиж ажиллана гэдэг сонгогчдоо хуурч байгаа хэрэг болоод байгаа юм.
Х.УЯНГА /Үндэсний шуудан/
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.







Сэтгэгдэл бичих