БНХАУ-н Хөлөнбуйр аймгийн Ухуулах суртачилгааны хэлтсээс "Сэтгэлд дотно Хөлөнбуйр” бичлэгийн уралдааныг улсын хэмжээнд зарлаж бичлэгүүдийг хүлээн авснаа дүгнэж шагналтнуудаа тодрууллаа.Хөлөнбуйр аймаг нь Шинэбарга баруун хошуу, Зүүн хошуу, Хуучин барга,Эвенк өөртөө засах тойрог гэсэн 4-н хошуунаас бүрддэг Өвөр монголын өөртөө засах орны томоохон мал аж ахуй эрхэлдэг аймаг юм.Тус аймгийн Алтан-Эмээл, Амгаланбаатар, Манжуур, Хайлаар хотуудад сүүлийн жилүүдэд Монголчууд аялал жуулчлал,арилжаа наймаа,албан ажлуудаар зорчих нь нилээд ихэссэн байдаг. Уралдааны гол зорилго нь Хөлөнбуйр аймгийн хошууд хотуудын өөрчлөлт шинэчлэл, бүтээн байгуулалт, малчид, ард иргэдийн аж амьдралыг тус аймагт зочлон ирсэн хүний нүдээр бичлэгийн бүх төрлүүдээр олон хүнийг оролцуулах зорилготой байсан хэмээн зохион байгуулагчид нь онцолсон.Уралдаанд 68 бүтээл ирснээс шүүгчдийн бүрэлдэхүүн нягтлан үзэж 3-р байр 3, 2-р байр 2, тэргүүн байр 1-г тодруулан мөнгөн шагналаар шагнасан байна.Уралдааныг Хөлөнбуйр аймагт шүүж шалгарсан 27-н бүтээлээс Дорнод зон сэтгүүлийн эрхлэгч Дэлгэрмаа "Жилээс жилд өнгө нэмэх Шинэ барга баруун хошуу” аян замын тэмдэглэлээр тэргүүн байрт шалгарчээ. Дэд байруудад зохиолч Л.Хэрээ, зохиолч Цоожчулуунцэцэг нарын бүтээл шалгарсан бол гутгаар байрыг яруу найрагч Ц.Жамбалгарав, яруу найрагч Н.Мөнхсайхан нарын бүтээл эзлэв.
URL: https://www.choibalsan.mn/index.php?newsid=12972
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.










Сэтгэгдэл бичих