Буриад гэсэн нэр анх Байгал нуурын баруун, баруун хойд талаар эрт үеэс нутаглаж ирсэн эхирид, булгадынханд хамаарч байсан бол нэлээд хожуу XVII зууны үеэс Байгал шадар нутагладаг хорийнхон болон монгол хэл аялгуугаар харилцдаг том жижиг овог, ястны нийтлэг нэр болон төлөвшсөн байна.
Ингэхлээр эхирид, булгад, хори, хонгоодор, умрын монгол омог, аймгуудаас бүрдэл болсон буриад хэмээх угсаатны нийтлэг нэр хэрхэн бий болж төлөвшсөн нь зүй ёсоор анхаарал татаж байгаа билээ.
Эх сурвалжийг үндэс болговол эдүгээгийн буриад хэмээгдэх угсаатан эрт дээр үед өвөг дээдсээс хамаарч буриад, барга, хори гэсэн тус тусын хязгаарлагдмал нэртэй байсан бөгөөд Гүр Буриадын удмынхан буриад, Хоридойн удмынхан барга, хори гэсэн нэртэй байсан нь тодорхой байна. Энэ гурван нэр ХП-ХШ зууны зааг үеийн хэрэг явдалтай холбогдож "МНТ”-нд анх удаа тэмдэглэгдсэн бөгөөд эдгээрээс буриад гэсэн нэрийн талаар одоо авч үзье.
Буриад хэмээх нэрийг судлах оролдлогыг анх буриадын эрдэмтэн Базар Барадин хийж, "Буриад” гэдэг нэр бол "Баргут” гэдэг үгийн хожуу үеийн хувилбар мөн гэж бичсэнээс хойш оросын болон монголын зарим эрдэмтэд нэлээд судалжээ.
Буриад гэсэн нэрийг тайлах тухайд янз бүрийн санал түүхэнд тэмдэглэгдэн үлджээ. Үүнд: Баргут, буруты, бурууд, браты, братск, бюраты-пюраты,бурет буюу борят, бураа, бураад, бурууд гэх мэтийн үгний аль нэгнээс үүдэн гарч өнө удаан хугацаанд "Буриад” гэсэн нэр үүссэн гэж эрдэмтэн.судлаачид үзэж байна.
Эрдэмтэдийн хийсэн судалгаанаас үзэхэд буриад гэдэг нэрийн гарлыг бургас мод, өтгөн ой шугуйтай холбон тайлбарлах нь зонхилох авч мөн оросуудын зүгээс гарган ирсэн "Брат”, "братск” гэсэн үгтэй холбон үзэж байна.
Буриад гэсэн нэрийн талаар буриадын эрдэмтэн Болд Раднаевич Зоригтуев нэлээд судалгаа хийснийг тэмдэглэх хэрэгтэй. 1640 онд хори зон 6-7 мянга орчим байсан, өөрсдийгөө буриад гэж үздэггүй байсан тухай Б.Р.Зорипгуев /История бурятий-61/ бичээд цааш нь ...Буриад, браты, брацкие буюу буруты гэх үгийн үүсэл тохиолдол биш гэжээ.
Рашид-ад-диний "Судрын чуулган” зохиолд дурьдагдсан хорийн иргэн нь талын монголчуудаас нэлээд ангид янзтай болоод, Байгалнуурын хоер талаар нутаглан ан гөрөө голлон эрхлэх ардыг нэрлэсэн билээ.
Тэднийг мөн зохиолд гардаг булгачин-хэрэмчин гэх нэр томъёотой төслөг байдлаар ерөнхийд нь "бураад” гэж дуудаж байв. Энэхүү "Бураад” гэдэг үг нь монгол хэлний "Өтгөн шигүү ой мод” гэсэн утгатай "бураа” гэгч үгнээс үүсэлтэй гэжээ.
Угсаатны зүйч нэрт эрдэмтэн В.А.Никонов 1970 онд буриад гэдэг нэрийг ой модтой холбоотойгоор үүссэн болох талаар дурдсан байдаг.
Судлаач Б.Ширнэн бичихдээ: Байгал нуурын хавьд суух иргэдийг нэлэнхүйд нь "бураад” гэдэг байв. Энэ нь”Өтгөн шигүү ой мод” гэсэн утгатай. Мөн "бураа” гэдэг нь модны нэр бөгөөд, түүнд олон тооны "д” дагавар залгаснаар "бураад” нэр үүссэн гэдэг буриадын нэрийн тухай санал байдаг байна. Түүнээс гадна дундад зууны тод үсгээр зохиогдсон хэд хэдэн сурвалжид "буриад” хэмээх нэрийг "бураад” / Ьигааб/ хэмээн дуудаж байсан гэсэн байна.
Түүгээр ч үл барам өнөөгийн ойрад монголчууд дунд тэднийг буриад гэлгүй бураад хэмээн дуудаж байна гэж тэмдэглэжээ.
Эрдэмтэн А.Оюунтунгалаг бичихдээ: Буриад нэрийн гарлын тухай гурван үндсэн чиглэл байна гээд Үүнд: а/ Буриад нэр нь орос хэлний брат эсвэл бырат гэсэн дуудлагаас үүсэлтэй. б/ Чоно шүтэх тотемийн түрэг нэртэй холбоотой. в/ Бургас мод, өтгөн ой шугуйтай холбоотой гэсэн гурван үндсэн чиглэл байгаа юм. Бид эдгээрээс гуравдахь саналыг баримтлан дэмжиж байна гэжээ.
"Дөрвөн ойрадын түүх тууж хэмээх оршив” зохиолд "бураад” /Дөрвөн 1976, т-338,342/, хошуудын баатар Уваши Түмэний туурвисан "Дөрвөн ойрадын түүх”-д мөн "бураад” /Баатар 1976, т- 379/, Г омбожав гүнгийн "Гангын урсгал”-д "бургун” /Гомбожав 1992, т- 123/, Дарма гүүшийн "Алтан хүрдэн мянган хигээст бичиг”-т "бурууд” / Дарма, Цэдэнжав 1972, т-164/, төвд хэлээр буй нэгэн сурвалж түүхэнд "бурад” /Цэдэв 1990, т-50/ гэх зэргээр харилцан адилгүй тэмдэглэж байна. Эндээс харахад уг үгийн гарлыг нэхэн хайхдаа "бура” гэх үндсийг.нягтлан хөөх нь зүйтэй бололтой гэж судлаач Ц.Төрбат үзэж байна. Тэрбээр.. .нэгэнт бид тухайн үедээ ойн иргэдийн тоонд багтаж явсан буриадын этноним тодорхой нэгэн модны нэрнээс үүссэн байж болохыг дээр тооцсон түүх-угсаатан зүйн баримтуудаар харуулсан болохоор бургас модыг тотемчлон үзэж "бургасныхан”, "бургасан овогтой” гэсэн утгатай "бураад” буюу "буриад” гэх нэр үүссэн байж болох юм хэмээв гэж Ц.Төрбатын тэмдэглэснээр "буриад” гэдэг нэр "бураад” гэсэн үгнээс үүдэлтэй болж байна.
Одоо "брат”, "братск" гэсэн үгийн тапаар авч үзье. Г.Н.Румянцев "Хори буриадын гарал үүсэл" сэдэвт зохиолдоо: анх Европ дахинаа Н.Спария /1675/ "браты”, франц лам Ф.Авриль "братские” хэмээн нэрлэж замын тэмдэглэл бичсэнээр хори буриад ийн нэрших болсон гэж бичсэн байдаг. Нэршүү /Нерчу/-гийн гэрээ байгуулах асуудал хэлэлцсэн Орос, Манжийн уулзалтанд ажиглагчаар оролцсон францын лам Ж.Ф.Жербильон /1688-1689/ монголын хувьд "браты” гэж нэрлэгддэг улс Сэлэнгэ мөрнөөс умард зүгт оршин суух бөлгөө хэмээсэн нь бий. Г.Н.Румянцев тэмдэглэхдээ: франц ламын ийн бичсэнийг даруй ташаарсан бололтой. Байгал орчмын иргэдийг анхлан монголчууд "браты” гэж нэрлээгүй юм гэж бичсэн байна. Түүхч САТокарев: ХҮН зууны бичиг баримтанд "братск” гэж буриадыг хэлж тэмдэглэх болсон байсан гэжээ. "Братск” /буриад/ хэмээх нэрийн утгыг Ц.Жимбиев /Толон 1997. №1/ тайлсныг үзвэл ХҮИ зуунд хори зон бусад буриад нарын хамт оросын харъяат болж дагаар орсон. Тэр үед Москва дахь Сибирийн асуудал эрхэлсэн захиргаа, Байгал орчмын цайзуудын эрх баригчид, атаманууд буриад нарыг "ахан дүүс” хэмээх утга бүхий "братск” гэж нэрлэсэн байна. Уралын нурууг даван нүүж ирсэн хүмүүс буриад нутагт суурьшихдаа олон ястан үндэстнийг эрхэндээ оруулсан, зөвхөн буриад нарыг "братск” гэсэн нь гайхалтай. Ийн нэрлэсэн нь буриад нарын ажилч хөдөлмөрч, ариун сэтгэлтэй, үй олон малтай, өнөр олон өрхтэй, өргөн уудам бэлчээр нутагтай аж төрж байсныг гэрчилнэ буюу гэжээ.
Буриадын эрдэмтэн Б.Б.Бамбаев оросхэлний "браты” гэдэг албан ёсны нэрэнд буриадчууд дасаад өөрсдийгөө нэрлэх болсон гэж үзсэн. Түүнийхээр бол, буриад хэлэнд нэг үед хэд хэдэн гийгүүлэгч давхарлан ордоггүй тул "б” болон "р” гийгүүлэгчийн дунд "ы”, ба "у”- гийн хоорондуур дуудагддаг эгшиг авиа жийрэглэгдсэнээр "бырат юмуу бурят” гэж хэлэгдэх болсон ажээ гэж үзэж байна.
Б.С.Балжинимаев Яолон 1997 №12/ тэмдэглэхдээ: ХҮН зууны хоёрдугаар хагаст Оросын Гадаад яамны бичиг баримтад буриад нарыг "братские калмыкы" гэж бичсэн байдаг гэжээ.
ДБямбасүрэн бичихдээ: Ангарыг өгссөн цаашдын довтолгоон ихэд саатсан нь Ангарын харгиа зэрэг байгалийн саадаас шалтгаалсан төдийгүй ихэнхдээ Ангарын эхэнд суудаг монгол аймгийн буриад буюу "братские люди” хэмээгчдийн шаргуу эсэргүүцлээс шалтгаалсан юм. 1654 онд буриадыг эзлэх зорилгоор байгуулсан Братскийн цайз бэхлэлтийн нэр ч "братские лкади” гэдэг үгтэй холбож үзэх үндэстэй гэжээ.
Буриад гэсэн нэр дээр дурдсан "бураад”, "брат”, "братск”- аас гадна өөр үгнээс гаралтай гэж зарим судпаачид үзэж байна.
Ц.Б.Цыдендамбаев буриад гэсэн нэрийн гарлыг "бурет" буюу "борят” гэдэг үгтэи холбон тайлбарлаж, судлаачдын анхаарлыг нэлээд татаж байв. Тэрбээр чоно тотемтэй монгол аймгуудын "чинос” нэр хожим түрэгийн ноёрхолд орох үед түрэгээр орчуулагдаж "бурет” буюу "борят” /буре-эртний түрэгээр чоно/ гэгдэх болсон байна гэж үзжээ.
Хэл шинжээч эрдэмтэн Г.Д.Санжеев буриад гэсэн нэрийн гарлыг монгол хэлний талаас тайлбарлах нь зүйтэй гээд, буриад ардын дунд хэлэгддэг "бурижа ошоЬон буряадууд" гэх үгийг үндэс болгон "бурийа-д” гэсэн бүтэцтэй гэж үзжээ. Түүнийхээр бол "бури” гэсэн үйл үгийн үндэс нь "заасан зүгээс зориут өөр тийш чиглэх, зугтахыг хүсэхгүй байх” гэсэн үгтэй холбон тайлбарлажээ. Энэ саналыг В.В.Цыренпилов дэмжиж байсан байна.
Чехийн монголч эрдэмтэн П.Поуха буриад гэсэн нэрийг монгол хэлний "бүрэн” Гэх үгтэй холбон тайлбарлаж байжээ. Энэ мэтчилэнгээр тайлал шаардаж байсан буриад гэдэг нэрийн талаар өөрийн саналыг хэлье.
Үүнд: "Бураа” гэсэн үгнээс "буриад” гэсэн үг үүссэн байж болох талаар Ц.Төрбат болон бусад судлаачдын саналд эргэлзэж байна. Буриад монголчууд ан амьтан, мод /хус/-ыг шүтдэг өнө эртний уламжлалтай болохоос омог, ястныхаа нэрийгтохиолдлын байдлаар ан амьтан ой модтой, тухайлбал бургас модтой холбон нэрлэдэггүй байсан бололтой. Монгол угсаатанд ан амьтан|1ой модны нэрээр нэршсэн аймаг, овог, ястан байдаггүй байх.
"Брат”, "братск” гэсэн үг нь нэлээд хожуу албан ёсны нэр болж, оросын талаас гарч ирсэн ч буриад гэсэн үгийн гаралд огтын хамааралгүй.
Оросууд Сибирийн газар нутгийг анх эзэмшиж Байгал нуур орчны олон жижиг овог, ястныг колоничлож эхэлсэн ХҮ1-ХҮН зууны үед "буриад” гэсэн үгийн хазгай хэллэг явсаар "брат”, "братск” гэсэн хэллэг болсон бололтой.
ХҮИ зууны эхэн хагаст Байгал нуур орчинд орж ирсэн оросууд буриад- зоныг "мунгалнууд” /монголчууд/, "мунгал угтай зон” гэж нэрлэдэг байсан талаар эрдэмтэн Ш.В.Чимитдоржиеа тэмдэглэсэн байдаг. Ингэж ”буриад”-ыг "брат” ,”монгол”-ыг "мунгал” гэж нэрлэж, бичиж байсан хазгай бичлэг, дуудлага явсаар нийтлэг зохиомол нэр болоход хүргэсэн тал байна гэж үзэж байна.
Оросууд бага буурай үндэстэн* ястанд "нэр хайрладаг” байсан нэгэн жишээг доорх баримтаас харж болох байна. Баатар Уваши Түмэн бичихдээ: халимаг гэдэг нэрийг мангад /орос/-ууд өгсөн ба энэ нь үлдэл /үлдсэн, үлдэгдэл/ гэсэн үг гэжээ. ХҮН зууны дунд үед Ижил мөрөн хүртэл нүүж очсон торгуудын зарим хэсэг, сүүлд монгол болон Байгал нуур руу буцаж, бусад нь тэндээ үлдсэнтэй энэ үг холбогдож гарсан болов уу. Ийм л байдлаар "нэр хайрладаг” жишиг буриадад тусч байсны нэгэн жишээ "братск” гэсэн үг мөн байх.
Оросуудын хайрласан дээрх нэрэнд "МНТ” /№ 239/-Д бичигдсэн "буриад” гэсэн ганц үг няцаалт өгнө. Оросуудын "брат", "братск" гэсэн нэр ХҮ11 зуунд, "МНТ-ны "буриад" гэдэг үг хэллэг ХҮ11 зуунаас өмнөх үед холбогдож байна.
Буриадын эрдэмтэн Ц.Б.Цыдендамбаев бичихдээ: Буриад болон бусад угсаатны нэртэй танилцаж байхад тэдгээрийн үндэс нь нэгэн бол тухайн овог, аймгийн сүлд шүтээн /тотем/, нэгэн бол тэдний нутаглаж байсан орон газар, эсвэл овог, аймгийн тэргүүлэгчийн нэр байх нь олонтай хэмээснээс үзэхэд "буриад” гэсэн нэрийг гуравдахь санааг авч нэрийг тайлах нь зөв гэж үзэж байна.
Эхирид, Булгадын эцэг Гүр Буряадын "Буряад” гэдэг нэр түүхийн он жилийн нугачаанд хаягдалгүй Байгал орчны монгол хэл аялгуугаар харилцдаг аймаг, овгуудын нийтлэг нэр болсон гэж үзэж байна. Буриадын аймаг, овог, хүхүүр ямар нэгэн хөндлөнгийн нэрээр бус өвөг дээдэс, нэр хүндтэй хүмүүс, өнөр өтгөн өрхийн тэргүүлэгчдийн нэрээр нэрлэгдсэн байдаг нийтлэг жишигийг үндэс болгосон ч Гүр Буряадын "Буряад” гэдэг нэрээр эхирид, булгад, хорийнхон нэрлэгдсэн нь тохиолдлын зүйл биш.
Буряад /буриад/ гэдэг нэр эхлээд Байгал нуурын баруун, баруун хойт талаар өнө удаан хугацаагаар нутаглаж байсан эхирид, булгадад хамаарч байсан нь ч учиртай. Энэ нь "буриад” гэдэг нэр Гүр Буряадын "Буряад” гэдгээс үүссэн юм шүү гэдгийн баталгаа юм. Энэ талаар судлаач А.Пунцаг бичихдээ: Буриад бол Баргуд аймгийн Барга баатар буюу Баргудай мэргэний их хөвгүүн Буриадайгаас удамласан ястан. Энэ нэр нь хүний нэрнээс үүссэн овгийн нэр бололтой гэжээ.
Ер нь буриадууд өвөг дээдсийнхээ нэр алдарыг хүндэтгэх, нэрийг нь хойч үеийнхэндээ залгамжлуулан үлдээх онцлог шинж чанараараа нийт монгол угсаатантай нэгэн адил билээ. Үүний нэгэн илрэл нь Хоридойгоос удамласан хори буриадын нэгэн хэсэг бүрэлдэхүүн, өвөг дээдэс "Барга” -аар нэршсэн болохыг өмнө нэгэнт дурдсан билээ.
"Барга буриад” гэж нэрлэж бичдэг нь ч учиртай. Барга угсаатан хэдийгээр хорийнхноос салбарласан ч өвөг Баргаар нэршсэн учир Баргын нэрийг хүндэтгэж буриад гэх нэрийн өмнө бичиж "Барга буриад” гэж бичиж байна гэж ойлгох учиртай.
Буриад гэсэн нэр нийтлэг болж төлөвшихэд доорх хүчин зүйл нөлөөлсөн гэж үзэх үндэстэй.
Нэгд: Гүр Буряад удмын эхирид, булгадынхан Байгап нуурын өмнө, зүүн талаар эрт үеэс суурьшин амьдарсан хорийнхон руу, хорийнхон баруун тийшээ Байгал нуурын чанад руу гадаад, дотоод хүчин зүйлээс шалтгаалж ХҮ1-ХҮ11 зуунд нүүдэллэж шилжих хөдөлгөөн ихэссэн.
Хоёрт: Эхирид, булгад, хонгоодор, хори болон бусад овог, ястны хоорондын харил цаа холбоо улам ойртож нягтрах, худа ургийн барилдлага үүсгэн ижилсэх зэрэгхүчин зүйлсийн нөлөөлөл байсан бололтой.
Энэ үед хязгаарлагдмал хүрээнд байсан "буриад" гэсэн нэр ХҮИ зууны үеэсхори, дараа нь монгол хэлт омог, ястнуудад хамаарагдсан байна.

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.







Сэтгэгдэл бичих