Аймгийн ИТХ хурал бодлогын 7 хороотой ажилладаг.2014 оны ИТХ-н батлагдсан төсвөөс бодлогын хороодын үйл ажиллагаанд зориулж жилд 1 хороонд ойролцоогоор 4,1 сая төгрөг нийтдээ 28 орчим сая төгрөгийг төсөвлөсөн байдаг юм байна.Үүнээс ИТХ-н санхүүгээс гарган өгч байгаа мэдээгээр Төсөв эдийн засгийн бодлогын хороонд 1,580,861 төгрөг, Гадаад харилцаа аялал жуулчлалын бодлогын хороонд 2,480,861 төгрөг, Хүнс хөдөө аж ахуйн бодлогын хороонд 1,679643 төгрөг, Нутгийн удирдлага,өргөдөл гомдлын бодлогын хороонд 2,399,724 төгрөг ,Байгаль орчин газрын тос уул уурхайн бодлогын хороонд 1,080,861 төгрөг, Зам тээвэр,газрын харилцаа барилга хот байгуулалтын бодлогын хороонд 780,861 төгрөг, Хүн амын хөгжил,нийгмийн бодлогын хороонд 780,861 төгрөгийг нийтдээ 10,738,675 төгрөгийг бодлогын хорооны телевизийн нэвтрүүлэг, цай хоолны зардал болон төлөөлөгчдийн томилолтын зардал гэсэн байдлаар гаргасан байна. ИТХ-н 16-р хуралдаанд суусан төлөөлөгчид болон бодлогын хорооны дарга нар энэ зардлуудыг аваагүй,ийм зардалд хөрөнгө гаргасныг мэдээгүй байснаа хуралдааны үеэр мэдэгдлээ.Мөн бодлогын хорооны гишүүд хоол идээгүй,хуралдааны үед цай болон печень тавьсан байдаг талаараа хэлж байлаа.Нэг бодлогын хороонд 7-8 төлөөлөгч байдаг. Эдгээр мөнгийг зарцуулаагүй гэж ИТХ-н төлөөлөгчид мэлзэв үү,хурлын дарга дур мэдэн зарцуулав уу. Бас Магнай трейд буюу МТ-н шатахуун түгээх газарт өдөрт 450,000 төгрөгний шатахууны зардал шилжүүлсэн баримт байх юм. Энэ мэтчилэн шалгавал "сандал ширээнээсээ " үхэн хатан зууралдаад байгаа ИТХ-н дарга Р.Зоригтбаатараас санхүүгийн олон "но” илрэх юм болов уу.
http://www.dornodmedee.mn/
URL: https://www.choibalsan.mn/index.php?newsid=13121
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.








Сэтгэгдэл бичих