Монгол Улсын түүхэнд ард түмэндээ мөнхийн бахархал болсон үндэсний баатар олон бий. Тэдгээрийн дотроос жинхэнэ баатрын ёсоор гараагаа хийж эцсээ хүртэл тэмцэж үнэнхүү хатан зоригийг үзүүлсэн хүн бол Хотгойдын тэргүүн, 1755-1757 онд манжийн ноёрхлын эсрэг гарсан үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний удирдагч Бандийн Чингүнжав юм. Хотгойд түмний эрэлхэг зоригт хөвүүн Чингүнжав 1710 онд одоогийн Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Сангийн далайн Биндэртийн өвөр гэдэг газар засаг бэйл Бандийн ууган хүү болон мэндэлжээ. Чингүнжав бол их эзэн Чингисийн угсааны хиад боржгон овгийн Батмөнх даян хааны отгон хүү Гэрсэнз жалайр хунтайжын залгамж угсаа бөгөөд Чингүнжав өмнөө тавьсан зорилго, өргөн олныг тэмцэлд дуудан босгосон цар хүрээ, өөрийн биеэр үзүүлсэн баатарлаг үйлсээрээ үндэсний бусад баатраас онцгой бөгөөд халуун эх оронч хүн байсан.
Нөгөөтэйгүүр үндэсний бахархалтай холбоотой бүхнийг үндэсний үзлийн илрэл хэмээн хавчин хяхаж, түүхээ эзэнгүйдүүлэн будлиантуулсны уршгаар түүхэнд товойн гарсан олон хүн мартагдсаны нэг нь Чингүнжав юм.
Чингүнжав 1755-1757 оноос бүр өмнө 1737 өөрийн эцэг Бандийг хотгойдын тэргүүн болмогцоо л Манжийн эсрэг тэмцэж эхэлсэн нь Манжийн хаан хэргэм, зэргийг нь эвдэж шийтгэж байсан баримтаар нотлогддог. Манжийн хаан түүнийг аргалах гэж цол хэргэмийг нь буцаан олгосон боловч Чингүнжав тэмцлээ үргэлжлүүлсээр олон түмнийг дагуулан босгох аятай цагийг хүлээж байлаа.
1756 онд Манжийн Тэнгэрийг тэтгэсэн хаан зарлиг гаргаж Ойрадын гарсан бослогыг дарахын тулд Халхаас цэргэ татаж Манжийн цэргийн хавсрага болгон урдаа бамбай болгон явуулж Ойрадын зүг хөдөлгөжээ. Гэтэл Халх Ойрадын нутгийн зааг дээрээс өөрийн тугийн доор хотгойд цэргээ авж манжийн цэргийн хуйанг орхин буцсанаар Чингүнжавын бослого эхэлсэн билээ. Мөн оныхоо 7-р сард хөдөлсөн Чингүнжав 8 сард Хотгойддоо ирээд цэргийнрээ хүчийг зузаатгах, хөдөлгөөнийхөө эрч далайцыг өргөтгөхийг зорьж бүх Халхын нөлөө бүхий ноёд, өртөө, харуулын даамал, занги нарт Манжийн эсрэг зэрэг босож, тэмцэхийг уриалсан зар бичиг илгээв. Тэр зар бичигт: << Манжийн хаан өөлд монголчуудтай дайныг нөрж, халхчуудыг зовоон мал олон зүйлийг дайчлан зүйл зүйлээр ихэд зүдрүүлж, Чингисийн угсааны зан Рэнцэндоржийг хэлсээр яллан үхүүлсэн тул даруйхан хүчийн хамтатган манжийн хаанаас салбал зохино. Үүнийг дагахгүй бол халхчуудыг цэргийн хүчээр хамгаалан авна>> гэснээс түүний бослогын мөн чанар, хэтийн зорилго тодхон харагдана.
Чингүнжавын энэхүү уриа бичгийг аваад олон ноёд жирийн ард иргэд дэмжин талархаж, даган босож халх даяар манжийн өртөө, харуулын албыг орхиж, монголчуудаас олон жилийн турш татварлан авсан манжийн хааны мал сүргийг (төмөр сүрэг) хариулгагүй орхиж, гэр гэртээ харьцгаасны зэрэгцээ Орхон ,Туул ,Дэлгэр , Сэлэнгийн сав нутгаар 30-300 гаруй хүнтэй ардын сайн дурын хэсэг өдий төдий байгуулагдав. Тэд орон нутаг дахь манж хятадын шулан мөлжигч пүүсүүдийг эзэлж, эд барааг нь ардуудад хуваан өгч, өрийн дансыг шатааж байлаа.
Чингүнжав баруунтайгаас Хотгойдод ирэх замдаа Улиастайгаар дайрч Халхын нөлөө бүхий том ноён Цэвдэн бэйл, Дамиан гүн, Цэнгүнжав ван нартай бослогын хэргийг хэлэцэж, улмаар бүхэлд нь босгохйн тулд дөрвөн аймгийн хан-түшээт хан Ямпилдорж, засагт хан Балдир, Цэцэн хан Манибадар, Сайн ноён хан Дэчинжав, хоёрдугаар Богд Жавзандамба нарт нууцаар бичиг явуулан хэл өгүүлж, 1755 оны 10 сарын 8-нд Их Хүрээнд болзон уулзаж нууц чуулган хийн <<Манжийн ноёрхлоос гарч тусгаар тогтносон Монгол улс байгуулах>> асуудлыг хэлэлцэх санал тавьжээ.
Үүнээс үзэхэд Чингүнжавын зорилго улам тодорхой бөгөөд Халх даяар хамарсан өргөн цар хүрээтэй тэмцэл хийх гэсэн нь харагдаж байна. Тэгвэл Амарсанаа ч тэр, өөр хэн ч тийм өргөн цар хүрээтэй хөдөлж чадаагүй юм. Харин дээрх төлөвлөгөө нь урвагч Чингүнжавын балгаар биелж чадаагүй билээ.
Чингүнжав бослогоо эхлүүмэгцээ Манжийн цэрэгт цохилт өгч, Хотгойдын нутгийн гүнд орж, одоогийн Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын нутагт хуарагнаж байхад нь тугын доорх цэрэг нь 500-д хүрч, нийт босогчид 2000 орчим болжээ. Улмаар бэхлэлт хийж цайз хот байгуулахаар завдан байтал манжид урвагч манжийн хааны хүргэн (Эфү) Цэрэнгийн хүү, Улиастай шинэ жанжин Чин Ван Цэнгүнжав ихээхэн давуу хүчээр бүслэн дайрч, 11-р сарын хүч тэнцвэргүй ширүүхэн тулалдаанд Чингүнжав ялагдан Дархдын нутагт зугтан очив.
Энэ үеэс эхлэн Чингүнжавын бүрэлдэхүүнээс туйлбаргүй этгээдүүд урваж уван цуван гарсаар эцэстээ 100 гаруйхан хүнтэй үлдэж Жангас тайгад оржээ. Энэ хооронд Манжийн хаан жанжаа хутагт, жанжин Хадахай, Талмашай, Пучин, хэвэй сайд Намжил нарын тус тусдаа толгойлсон олон замын цэргээр тал талаас нь бүчжээ.
Чингүнжав 1756 оны 12-р сарын 13, 14-нд урвагч ноёдын бүлэглэлд сүүлчийн удаа цохилт өгөөд Оросын хилийг давахаар яаран хөдөлжээ. Энэ үед мөрдөж явсан дайснууд Дархад нарыг захиагч Гэндэнсүрэн, зайсан Мэнгүчи-Ёндон, Азар нартай холбоо барьж Чингүнжавыг хэрхэвч хил давуулахгүй аргацаан саатуулж байхыг чандлан тушааж, сайн газарч ирүүлэхийг шаарджээ. Энэ ёсоор Алтан гэгч хүнийг газарчаар явуулсан бөгөөд тэрээр дайсныг газарчлан дагуулж Чингүнжавын отог дээр гэнэт буулгав. Ийнхүү Чингүнжавын отог дээр манж сайд Пучин зэрэг хүний тэргүүлсэн цэрэг 1757 оны 1-р сарын 23-ны өдөр (зарим зохиолд 1-р сарын 17-нд гэж гардаг) дайран орж наян настай эх, 22 настай эмэгтэй дүү, 10 настай охин болон бусад цөөн хүний хамт Чиэнгүнжавыг барьжээ. Дайснууд Чингүнжавыг бариад төмөр торонд хийж, Бээжинд хүргүүлээд наян нэгэн зоосыг гантай утсаар зайтай хэлхэж зоо нуруунд нь улайсган тавьж шахсаар тураг махыг нь барьж хамгийн харгис муухайгаар тамлан зовоосон юм. Чингүэжавыг тэссээр байхаар нь хорсож амьдаар нь өвчүүг нь хадаад толгойг нь авчээ. Аймшиггүй чин зоригт баатрыг маань хүний ёсноос гадуур тамлан хороосны зэрэгцээ бүх үр удам, ах дүүсийг нь баривчлан хөнөөжээ.
Ийнхүү Монгол түмний мөнхийн бахархал болсон аймшиггүй эх оронч, цагийг эзэлсэн их баатар, чин зоригт Чингүнжав эцэслэсэн ажгуу. Улиран одох он цагийг элээвч улам улмаар алдар нэр нь бадарч , өнөөдөрч бидний зүрхнээ оршсон өрлөг х баатар Чингүнжавын тэмцлийн тугыг өндөрт өргөж, тэргүүн юугаа бөхийлгөн сөгдмүү.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.






Сэтгэгдэл бичих