Шүүхийн Ерөнхий зөвлөлөөс шинэ оны босгон дээр харьяа шүүхийн тамгын газруудынхаа ажил үйлсийг үнэлж дүгнэн, шилдгүүдээ тодруулсан байна. Энэхүү шалгаруулалтад манай аймаг дахь Шүүхийн тамгын газар 90.90 оноогоор "Бүрэн хангалттай” үнэлгээ авч хоёрдугаар байрт шалгарчээ. Тус шүүхийн тамгын газрын дарга Ц.Мөнхсайханы сэтгэгдлийг сонирхлоо.
-Шилдэг тамгын газрын хоёрдугаар байранд шалгарсанд баяр хүргэе. 2015 онд танай хамт олон ямар онцлох ажлуудыг хийж хэрэгжүүлсэн бэ?
-2015 онд шинээр ажил хүлээж аваад ажилласан. Шүүхийн шинэтгэлийн хүрээнд болон ШЕЗ-өөс гаргасан дүрэм, журмуудын биелэлт дээр анхаарч ажиллалаа. Үүний үр дүнд шилдгээр шалгарсан явдалд баяртай байна. Шүүхийн хамт олондоо, шүүгч нартаа, нийт ажилчиддаа баярлалаа. Мөн бидний ажилд туслалцаа үзүүлж, удирдлагаар хангаж өгдөг Шүүхийн ерөнхий зөвлөлийн хамт олонд баярлалаа. 2015 онд хийсэн онцлох ажлын хувьд Монгол Улсын шүүхийн хэмжээний жишиг гадна хашааг ашиглалтад орууллаа. Шүүхийн захиргааны ажилтнуудынхаа ёс зүй, харилцаа хандлага тал дээр анхаарч ажиллалаа. Мөн ажилтнуудынхаа хувцаслалт, хувцасны жигдрэлт дээр анхаарч, шүүхэд хөтөч тайлбарлагч тогтмол ажиллууллаа. Түүнчлэн иргэдийн төлөөлөгч нарын сургалт, хууль сурталчлах тал дээр анхаарч ажилласан. Мөн самбар байршуулж олон нийтэд хууль сурталчилсан мэдээлэл хүргэж ажилласан маань үр дүнгээ өгсөн.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.






Сэтгэгдэл бичих