Дэлхийн үе, үеийн математикчдын анхаарлыг татсаар ирсэн 200 гаруй жилийн түүхтэй бодлогыг МУИС-ийн Математикийн хүрээлэнгийн захирал, Төрийн соёрхолт, шинжлэх ухааны доктор, профессор Р.Энхбат оновчлолын онолын аргаар боджээ.
Тус бодлогыг Италийн математикч Жанфранческо Мальфаттийн 1803 онд томъёолсон бөгөөд үе, үеийн математикчид янз бүрийн аргаар шийдэхээр оролдож, 1994 онд ЗХУ-ын нэрт математикч В.А.Залгаллер, Г.А.Лось нар оршин байх мужийг нь геометр болон тригонометрийн аргаар олж тогтоож байсан юм байна. Харин Р.Энхбат есөн жилийн уйгагүй оролдлогын үр дүнд бодлогыг гүдгэр биш оптимизацийн бодлого хэлбэрээр томъёолоод оновчлолын онолын аргаар бодсон аж. Дашралмд сонирхуулахад, тус бодлогын үр дүнг дэлхийд алдартай хэвлэлийн газраас эрхлэн гаргадаг Journal of global сэтгүүлд хэвлүүлэхээр болжээ.
Т.Болормаа
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.








Сэтгэгдэл бичих