ЗТЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Батзаяа нарт холбогдох хэрэгт холбогдуулан УИХ-ын гишүүн Х.Баттулга, Зам тээврийн сайдаар ажиллаж байсан А.Гансүх нарыг сэжигтнээр тооцон шалгаж эхэлжээ.
Х.Баттулга "Салбар хариуцсан сайдын хувьд монгол төрийн бодлого, УИХ-ын тогтоолыг хэрэгжүүлж, төмөр замын төслийг үр дүнд хүргэх бодлого барьж ажилласан. Ингэхдээ өдөр тутмын ажилд оролцож байгаагүй. Хэнтэй ямар гэрээ байгуулж, хэнийг гүйцэтгэгчээр ажиллуулж байгааг нь би мэддэггүй” гэх утгатай тайлбар хийжээ.
Б.Батзаяа Төв аймаг дахь Цагдан хорих төвд саатуулагдаж байгаад бие нь муудсан учраас нийслэл рүү шилжүүлсэн юм. Өдгөө Цагдан хорих 461 дүгээр ангийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа юм.
URL: https://www.choibalsan.mn/index.php?newsid=14159
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.






Сэтгэгдэл бичих