Ерөнхий сайд Ч. Сайханбилэгийг огцруулах эсэхийг өнөөдөр УИХ-аар шийднэ. Уг нь Төрийн байгуулалтын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Г.Уянга нарын тогтоолын төслийг хэлэлцэх байсан юм. Гэвч өмнөх өдрийн орой УИХ-ын даргын өрөөнд хуралдсан АН-ын гишүүд Ерөнхий сайдыг огцруулах тогтоолын төслийг өнөөдөр Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцүүлж, чуулганы нэгдсэн хуралдаан руу оруулахаар ярилцжээ. Ингэхдээ Ерөнхий сайд, Засгийн газрыг тогтвортой байлгах асуудлаар санал нэгджээ. Харин засгийн эрхийг хамтран барилцаж байгаа "Шударгаёс” эвслийн бүлэг Ерөнхий сайдыг огцруулах эсэх талаар уулзаж ярилцаагүй байна. Гэнэтхэн Бүлгийн гишүүдээрээ гарын үсэг зуруулж, Г.Уянга нарын тогтоолын төслийг албажуулсан талаараа МАН-аас ямар нэгэн тайлбар хийгээгүй ч мандатын хуваарилалттай холбоотой тухай мэдээлэл Төрийн ордонд өчигдөр тараад байв.
Ингээд Г.Уянга нарын тогтоолын төсөлтэй холбоотойгоор гишүүд ямар байр суурьтай байгааг тодрууллаа. Оюутолгойн асуудал дээр хэтэрхий найр тавьсан бол түүнийгээ эргэж харах ёсгой. Үнэхээр өгөх бололцоо байсан бол төсөв батлах үедээ хасуулах шаардлагагүй байсан. Засгийн газрын төлөөлөл томоохон зээлийн гэрээнд гарын үсэг зурах байсан. Засгийн газрыг тогтворгүй болгох нь иргэдэд, хөрөнгө оруулагчдад ашиггүй.
Д.ДЭМБЭРЭЛ: ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ ҮНДЭСЛЭЛТЭЙ ГЭЖ ОЙЛГОСОН
-Ерөнхий сайдыг огцруулахад оновчтой, оновчгуй цаг үе гэж байхгүй. Үнэхээр хариуцлагын асуудал ярьж байгаа болох хүлээх л ёстой. Г.Уянга гишүүний тогтоолын төслийг үндэслэлтэй гэж үзсэн болохоор манай намын гишуүд нэмж гарын үсэг зурсан гэж ойлгосон. Оюутолгойн гэрээтэй холбоотой УИХ-ын 57 дугаар тоггоол гэж бий. Үүнзэс гадна Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс хэд хэдэн эөвлөмж гаргасан байдаг. Одоогийн Засгийн газар Оюутолгойн асуудал дээр хэтэрхий найр тавьсан бол түүнийгээ эргэж харах ёстой.
Ц.НЯМДОРЖ: ЗАСГИЙН ГАЗАР БҮРЭН БҮРЭЛДЭХҮҮНЭЭРЭЭ ОГЦРОХ ЁСТОЙ
-Эрүүл мэндийн сайд нь албан өрөөндөө авлига мч байгаад баригдлаа. Ийм нөхцөлд Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох ёстой. Энэ бол Монгол төрийн түүхэнд гарсан ажил дээрээ авлига авсан анхны сайдын асуудал. Тэгээд орных нь хүнийг томилохгуй гурван сар боллоо. Эрүүл мэндийн салбарыг эзэнтэй болго гэж эмэгтэй гишүүд, бие даагчид удаа дараа сануулсан. Дараагийн шалтгаан нь хүүхдийн мөнгөний асуудал. Ялгавартай оруулах саналаа УИХ-аар батлуулаад, 40 хоногийн дараа шийдвэрээсээ буцаж байгаа юм. Үнэхээр өгөх бололцоо байсан бол төсөв батлах үедээ хасуулах шаарллагагуй байсан. Энэ бол сонгуулийн шоу явж байгааг харуулж байна.
М.ЗОРИГТ: ЗАСГИЙН ГАЗРЫГ ОГЦРУУЛЖ ЧАДАХГҮЙ
-Уг нь энэ долоо хоногт Нью-Йорк, Лондон зэрэг олон улсын санхүүгийн төв дээр Засгийн газрын төлөөлөл томоохон зээлийн гэрээнд гарын үсэг зурах байсан. Гэтэл Г.Уянга нарын гишүүний хүчин чармайлтаар хойшилж байна. Энэхүү цаг мөчийг тааруулж улс төрийн хүчнуүд наймаа хийх тоглолт явж байна. Гэхдээ Засгийн гаэрыг огцруулж чадахгүй. Зүгээр л цаг хожих гэсэн оролдлого.
С.ДЭМБЭРЭД: ОГЦРУУЛАХЫГ ДЭМЖИХГҮЙ
-Би хувьдаа Засаг огцруулахыг дэмжихгүй. Нэгдүгээрт, үндэслэлийг нь ойлгоогүй. Хоёрдугаарт, Монголын эдийи засаг 2.9 хувьтай буурчихсан, ард иргэдийн амьдрал тааруу байна. Тиймээс хэдхэн сарын дараа болох сонгуулиа хүлээлгүй Засгийн газрыг тогтворгүй болгох нь иргэдэд, хөрөнгө оруулагчдад ашиггүй. Цаг хугацаа даачуу байхад УИХ-аар хэлэлцэж байгаа хууль тогтоолуудыг гацаанд оруулна. Би гайхаж байна. Улстөрчид цаг уеэ мэдэрдэг, мэдрэмжтэй байх ёстой.
С.ДӨЛ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.






Сэтгэгдэл бичих