Хацу башё Японы нийслэл Токио хотноо өнөөдөр сүүлийн өдрөө үргэлжлэн явагдана. Энэ өдөр башёг 13 даваа, нэг унаатай тэргүүлж буй озэки Котошёогикү озэки Гоэйдотой барилдахаар оноолт таарсан. Тэгвэл түүний араас 12 даваа, хоёр унаатай ёкозүна Хакүхо М.Даваажаргал, маэгашира-7 Тоёоношима нар нэхэж явна.
Котошёогикү сүүлийг өдрийг хүртэл тэргүүлэгчдийн байранд үлдлээ. Өнөөдөр Котошёогикү Гоэйдог давах юм бол энэхүү башёд түрүүлж, түүхэн амжилтын эзэн болно.
Учир нь башёгийн сүүлийн өдрийг хүртэл озэки Котошёогикү япончуудын ганц найдвар хэвээр үлдсэн. Энэ тэмцээний нэг онцлог бол нутгийн бөхчүүд хамгийн сүүлд Эзэн хааны цом хүртсэний 10 жилийн ой тохиож байгаа юм. Тиймээс энэ удаа япон бөхчүүдээс түрүүлэх зорилготой башёд барилдсан. Хэрвээ энэ удаа Япон бөх түрүүлэхгүй бол тэд бүтэн 10 жил үндэсний бөхийнхөө наадамд түрүүлж чадахгүй болох юм. Тиймээс өнөөдрийн барилдаан ихээхэн анхаарал татаж байна. Котошёогикүгийн хувьд өнөөдрийн барилдаанд уналгүй байх даалгавартай үлдлээ. Тэгж чадвал түүнд түрүүлэх боломж байна.
zaluu.com
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.









Сэтгэгдэл бичих