Монголын түүх, соёлын хосгүй үнэт зүйлсийг улсын хилээр зохион байгуулалттай хууль бусаар давуулж, их хэмжээний ашиг олох гэж байсан этгээдүүд баригджээ.
Гэмт этгээдүүд нь төрсөн эгч, дүү болох Б, Г нар байсан бөгөөд тэд өчигдөр Замын-Үүд дэх хилийн боомтоор 27 ширхэг эртний үнэт эдлэлийг БНХАУ руу гаргах гэж байгаад тагнуулынханд баригдсан байна.
Шалгалтын явцад Б, Г нар нь хууль бусаар хил нэвтрүүлэх гэж байсан эд зүйлсээ гурав хоногийн өмнө буюу энэ сарын 24-ний өдөр Замын-Үүд рүү илгээмжээр явуулсан нь тогтоогджээ.
Б.Дэжид
gereg.mn
URL: https://www.choibalsan.mn/index.php?newsid=14368
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.







Сэтгэгдэл бичих