Саяхан Турк улсад Валентин хэмээх баяр тэмдэглэхээр 5 одтой буудалд буусан сайхан хоёр залуу амиа алдлаа. Турк улсын мэдээллийн эх сурвалжуудад залуу хөл алдан усанд унасан
бөгөөд бүсгүй түүнийг аврахаар араас нь үсрэн орж уснаас гарч чадалгүй
хоёулаа живэн амиа алдлаа гэж бичжээ. Хосууд хоёулаа нэр төртэй
эрхмүүдийн үрс байсан болохоор олон ч янзын мэдээ цацагдсан байх юм.
Хамгийн хачирхалтай нь талийгаач охин Сингапур улсад байрладаг хувийн Нова Ресурс ХК-д Нова Монголиа Корпорашны нэр дор эзэмшиж байсан хувьцааны 30% ийг 3 жилийн өмнө зарсан бөгөөд Нова Монголиа Корпорашн нь Саллин Лимитэд компанийг 100%
эзэмшдэг. Харин Саллин Лимит нь ZHCH Майнинг компанийг 100% эзэмшдэг
байжээ. Зарагдсан хувьцааны нийт үнэ 1 сая 767 мянга 857 фунт стэрлинг буюу
монгол төгрөгөөр 5 тэрбум 328 сая 930 мянган төгрөг бүрэн төлөгдсөн юм
байна. Ийм хөрөнгө жирийн нэгэн оюутан бүсгүйн нэр дээр байдгийг ойлгох
гээд толгойн даац хүрэхгүй байна. Яах гэж охиноо ийм юманд хутгадаг
байна аа. Монгол ёс жудгийг дээдлээд хатуу үг бичиж чадсангүй...
Хүү охин хоёроо алдсан эцэг эхүүдэд гүнээ харамсал илэрхийлье!
http://www.mongoliaconsults.com/?p=3509
http://www.bloomberg.com/apps/news…
http://www.eurasiac.com/…/mongo…/mongolia_daily_15022012.pdf
Зургийн эх сурвалж: http://www.kapiarkasi.com/…/mogol-genclerin-cenazeleri-ulk…/
С.Өгөөмөр
URL: https://www.choibalsan.mn/index.php?newsid=14379
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.





Сэтгэгдэл бичих