"Гал үндэстэн” холбооны тэргүүн Ц.Мөнхбаяр Өршөөлийн хуульд хамрагдан шоронгоос суллагдсан билээ. Тэрээр Төрөөс хэргийг нь бүр цагаатгаж, уучлал гуйхыг хүсэхээс эхлээд аанай л улстөрөө эхэлсэн билээ.
Тэр ч бүү хэл Ц.Мөнхбаяр "Өнөөдөр бие даан нэр дэвших нь хэцүү болжээ. Тэгэхээр Төрийн бус байгууллагууд нэгдэж УИХ-ын сонгуульд оролцох хэрэгтэй. Хэрвээ журмын нөхөд хүсвэл УИХ-ын сонгуульд өрсөлдөнө” хэмээн хэвлэлд ярилцлага өгсөн нь шуугиан дагуулж эхэллээ. Хэрвээ Ц.Мөнхбаяр УИХ-д орлоо гэж үзвэл парламентийн танхимд нэг "дээлтэй өвчин”, "тэсрэх бөмбөг” оруулж ирлээ л гэсэн үг хэмээн хошигнох болжээ.
Энэ мэт эмоци ч гэх юм уу, шизо ч гэх юм уу сэтгэгцийн өөр түвшингийн хүн улстөрд яагаад ч зохицохгүй хэмээн зарим нэг нь ярьж байна. Юутай ч Төр түмэн нүдтэй учраас нэгэнтээ Төрийн ордны хашаанд тэсрэх бөмбөг тавьж, буун дуу гаргаж байсан Ц.Мөнхбаяр их улстөрд орох тухай байр сууриа илэрхийлжээ. Гэтэл нөгөө талаас Ц.Мөнхбаяр бол эх орон, ард түмнийхээ төлөө тэмцэж чадах ганц хүн УИХ-д өрсөлдөх нь зөв гэх хүмүүс ч цөөнгүй.
А.Гал
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.






Сэтгэгдэл бичих