Лалын хэт даврагч "Боко Харам” бүлэглэл Нигерид ээлжит халдлагаа үйлджээ. Хувийн аюулгүй байдлын улмаас нэрээ үл зарласан нэгэн залуу эр "Боко Харам” лалын радикал бүлгийн харгис халдлагууд хүмүүсийг амьдрах боломжгүй болгодог гэж хэлсэн байна. Тэр хэлэхдээ хүмүүсийг хижаб /лалынхны өмсгөл/ өмсөөгүйн төлөө буудаж, Молотовын коктейлийг урц руу шиддэг гэжээ.
Гэрч тусламж хүсэн хашгиралдах хүмүүсийн дунд хүүхдүүдийн уйлахыг ч сонсож байсан гэдгээ нэмж хэллээ.
Нэгдүгээр сарын 31-ний ням гарагийн өглөө суманд оногдсон шархтай, түлэгдэж шатсан хэдэн арван цогцоснуудыг Далори тосгоны гудамжнаас олсон байна.
Цэргийнхэн террористуудыг хайсан ч үр дүнд хүрээгүй аж. Шөнийн халдлагад оролцогсод зайлан одсон байжээ.
"Боко Харам" хэт бүлэг нь "Исламын улс”-ыг дэмжихээ тангарагласнаас хойш, Нигери Улсын нутаг дэвсгэр дээр алан хядах үйл ажиллагааг улам идэвхтэй явуулах болжээ.
М.Баяр
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.









Сэтгэгдэл бичих