Дорнод
аймгийн Хэрлэн сумын иргэн автомашин жолоодож явахдаа бие гэнэт муудаж
зам тээврийн осол гаргажээ. Тодруулбал, Хэрлэн сумын дөрөвдүгээр багын
иргэн 63 настай эрэгтэй Л нь "Toyota Prius-20” маркийн автомашинтай
замын хөдөлгөөнд оролцож байгаад бие нь муудаж, дөрвөн тээврийн
хэрэгслийг мөргөж зам тээврийн осол гаргаад эмнэлэгт хүргэгдэн нас
барсан байна. Хэргийг Дорнод аймгийн Цагдаагийн газарт шалгаж байгаа
ажээ.
URL: https://www.choibalsan.mn/index.php?newsid=14607
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.







Сэтгэгдэл бичих