Сүүлийн үед олны анхаарлыг татаад байгаа Үндсэн хуулийн Цэцийн гишүүнийг эргүүлэн татах тухай асуудлыг өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэнэ. Өөрөөр хэлбэл, хууль тогтоох дээд байгууллага болох УИХ болон Үндсэн хуулийн Цэцийн хооронд үүсээд буй маргааныг эцэслэх эсэхийг шийдэх юм. Үүнтэй холбогдуулан өчигдөр хуульчид байр сууриа илэрхийллээ. Ингэхдээ асуудлын гарцыг хайж, хэлэлцүүлэг өрнүүлсэн бөгөөд УИХ-ын даргад хаягласан албан бичиг, уриалгыг ч хүргүүлэхээ мэдэгдсэн. Ингээд зарим хуульчийн байр суурийг хүргэе.
Хуульч О.Алтангэрэл
-Үндсэн хуулийн манаачид бол Цэцийн гишүүд. Тэд УИХ-д таалагдах албагүй. Өнөөг хүртэл улстөрийн гар хөл хамгийн бага оролцсон газар бол Үндсэн хуулийн Цэц гэж бодож байна. Гэтэл үүнийг хууль зөрчиж, гишүүнийг нь эгүүлэн татаж болохгүй. Хуульд нийцүүлээд явах аваас бид юу ч хэлэхгүй. Харамсалтай нь, огт хууль бусаар, Улсын Дээд шүүхийн нэг ч шүүгч хуралдаагүй байхад "Саналгүй” гэсэн бичгийг үндэслэж, УИХ-д оруулж ирж хүчээр өөрчлөх гэж оролдож байна. Зарим нь үүнийг төрийн эргэлт гэж ч ярьж байх шиг байна. Үүнд хуульчид маш их харамсаж байна.
Үргэлжлэлийг "Өглөөний сонин”-оос уншина уу
shuurhai.mn
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.





Сэтгэгдэл бичих