Сар шинийн баярт зориулсан Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаанд Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат улсын харцага Ц.Содномдорж түрүүлж, Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат улсын аварга Г.Эрхэмбаяр үзүүрлэлээ.
Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат "Хилчин” спорт хороо, "Хөвсгөлийн хүчтэн” дэвжээ, "Монос” группийн бөх, улсын харцага Ц.Содномдорж сар шинийн барилдаанд анх удаагаа түрүүлсэн бөгөөд энэ жилийн барилдаан олон хүний таавар эвдсэн сайхан наадам болсон. Улсын харцага Ц.Содномдорж хүмүүсийн найдлага хүлээлгээд байсан Даваабаатар харцагыг, мөн олон томчууд нураасан Т.Баасанхүү нарыг ээлж дараалан хаясан юм. Энэ жилийн барилдаанд Нямаагийн Батзаяа харцага, Төрөөгийн Баасанхүү начин нар онцгой сайн барилдаж олон хүний таавар эвдэв. Ялангуяа Т.Баасанхүү начин хоёр Дамбыг дараалан хаяж уран сайхан барилдаан үзүүллээ. Мөн түрүү жилийн улсын наадмын түүрүү бөх Э.Оюунболдыг Н.Батзаяа харцага хөлийг нь авч дүүгүүрдэн гайхалтай сайхан барилдсан.
8-ын даваа
Г.Эрхэмбаяр у.ав – Ц.Содномдорж у.х
7-ын даваа
Г.Эрхэмбаяр у.ав – Н.Батзаяа у.х
Ц.Содномдорж у.х – Т.Баасанхүү у.н
6-ын даваа
Г.Эрхэмбаяр у.ав – Д.Рагчаа у.г
Э.Оюунболд у.а – Н.Батзаяа у.х
Н.Ганбаатар у.г – Ц.Содномдорж у.х
Ч.Санжаадамба у.з – Т.Баасанхүү у.н

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.





Сэтгэгдэл бичих