ОХУ-ын Ульяновск хотноо болсон бөмбөгтэй хоккейн 2016 оны дэлхийн
аварга шалгаруулах тэмцээний хүрэл медалийн төлөөх тулаанд Монголын баг
Украины багтай таарч үндсэн цаг дуусахад 5:5 оноогоор тэнцсэн байна. Цаг
сунган тоглоход хоёр багийн тамирчид "Волго-Спорт-Арена” ордны мөсөн
талбайд бөөн зодоон хийжээ. Хэдэн минут үргэлжилсэн зодооныг
цагдаагийнхан зогсооход хүрсэн байна. Үүний дараа Украины довтлогч
Дмитрий Коваль монголын хаалганд бөмбөгөө оруулснаар 6:5 оноогоор
Украины баг ялж дэлхийн аваргын хүрэл медалийн эзэн болжээ. Сэтгүүлчдэд
зориулж хийсэн хэвлэлийн бага хурал дээр монголын багийн дасгалжуулагч
Банзрагчийн Жаргал "Тэмцээний үеэр болсон явдлын төлөө уучлал гуйя”
гэсэн байна.
assa.mn
URL: https://www.choibalsan.mn/index.php?newsid=14834
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.







Сэтгэгдэл бичих