Тэрбээр энэ тухайгаа хэвлэлд ярихдаа "Манайхан буудлага, байт харвааны төрөлд ямар ч байсан өрсөлдөнө. Тэмцээн бүр судалгаанд суурилдаг болохоор судалгаа ч их хийгдэж байгаа. Залуу тамирчин гаргах ч бодол бий. Би энэ жилийн олимпод оролцоод албан ёсоор зодог тайлахаар төлөвлөсөн. Цаашдаа дасгалжуулагчаар ажиллана. Дасгалжуулагчаар ажилладаг хүнийг олимпод оролцуулахгүй гээд байгаа болохоор энэ жилдээ бусад тамирчиддаа бэлтгэл хангагч маягаар ажиллаж, зөвлөнө. Төрөөсөө Хөдөлмөрийн баатар хэмээх эрхэм цол хүртсэн болохоор цаашид сайн тамирчин бэлтгэх үүрэгтэй. 2008 оны олимпоор гурван аварга мэндэлсэн чинь бүх спортын төрөлд залуус олноор орсон. Сайн дасгалжуулагчтай зарим клуб ачааллаа даахаа байсан. Харин хоёроос гурван жилийн дараа өнөө хүүхдүүдээс шалгарч үлдсэн цөөн хэд нь өнөөдөр хүртэл Спортын ордноо зорьсоор байна. Дээрээс нь Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тамирчдад сар бүр өндөр хэмжээний мөнгөн тэтгэлэг олгох болсон нь ч нөлөөлсөн" хэмээн ярьжээ.
Б.Дэжид
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.








Сэтгэгдэл бичих