
1996-2000 оны парламентын үйл ажиллагаа зөвхөн сөрөг хүчнээсээ бүрэн хамаарч, тэд бүхнийг шийддэг байв. 50+1 гэсэн ирц бүрдсэн тохиолдолд УИХ-ын чуулганы хуралдааныг хүчинтэйд тооцох Үндсэн хуулийн заалт сөрөг хүчин МАН-ын 25 гишүүнд хангалттай улс төр хийх боломжийг олгож, 50 суудалтай АН-ыг хүчгүйдүүлж байсан хэрэг.
Үүнээс гадна ээлж дараалсан АН-ын Засгийн газрын огцролт бүрийн ард сөрөг хүчний оролцоо их байсан гэдэг. Хаширсан хүн гэж хаширсан хүнийг хэлдэг гэдэг шиг "Ардчилсан холбоо” эвслийнхэн парламентын энэхүү бойкотыг халахаар АН-ынхан Э.Бат-Үүл, Социал демократынхан Н.Алтанхуяг, МАН-ынхан Д.Лүндээжанцан гишүүний бланк дээр гарын үсэг зурцгааж, Үндсэн хуулийг өөрчлөх асуудлыг УИХ-д өргөн барьж, 1999, 2000 оны "Дордуулсан долоо” хэмээх өөрчлөлтийг эх барьж авсан түүхтэй.
2000-2004 онд УИХ-д үнэмлэхүй ялалт байгуулсан МАН-ын хувьд хампшн том хүн нь Ерөнхий сайд байв. УИХ-ын 72 суудлыг бүрдүүлэгч намын дарга, гүйцзтгэх засаглалын тэргүүн гэсэн зангаргаараа шүү дээ. МАН, АН анх уцаа эн тэнцүүхэн суудал авсан 2004 оны үед аль ч талаас нь харсан, алтан дунджийг баримталсан ч нэвдүгээр хүний орон зай УИХ-ын даргад шилжсэн байдаг юм. Харин 2005 оноос Монгол Улсын бодлого шийдвэр Ерөнхийлөгчийн оролцоогүйгээр явахаа больж эхэлсэн байдаг. Байнгын ажиллагаатай парламентгай улсын хувьд хачирхалтай байж болох ч Ерөнхийлөгчийн оролцоо тэр үед хамгийн их нөлөөтэй байсан хэрэг. Энэ бол үе үеийн парламентын түүх бус МАХН-ын дарга Н.Энхбаярын упс төрийн дардан замнал.
"Ардчилсан холбоо” эвсэл эрх барьсан үеэс их улс төрөө эхлүүлсэн тэрбээр үргэлж өгсөж явсныг дээр өгүүлсэн жишээ бэлээхэн гэрчилнэ. Одоо тэр 2009-2012 оныг хүртэл хийсэн тэг зогсолт болох алдуурсан цаг хугацаагаа нөхөхөөр улс төрийн замналаа үргэлжлүүлж явна. Түүний замналыг үргэлжлүүлэх гүүр нь мэдээж УИХ дахь "Шударга ёс” эвсэл.
2012 оноос парламентын гуравдагч хүчнээр тодорсон тус эвслийн хувьд АН-ын өнгөрснөөс өдийг хүртэл гол хамтрагч хэвээр явна. Н.Энхбаяртай хамтран ажиллах гэрээ байгууллаа хэмээн Н.Алтанхуягийн танхимыг огцруулсан АН-ын хоёр дахь Засгийн газар, Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах Г.Уянга нарын ажиллагаа "Шударга ёс” эвсэл МАХН-ын даргын гарт очсон нь саяхны л үйл явдал. 1996-2000 оны үеийн амбийцдаа хөтлөгдсөн бол Ч.Сайханбилэгийг унагааж мэдэх хөзөр Н.Энхбаярын гарт шилжсэн гэсэн үг. Гэвч Н.Энхбаяр тэгэхийг хүсээгүй. Эвсч хамтарсан Засгийн газраа АН-тай товчлуураа нэгтгэн авч үлдсэн билээ. Гэхдээ энэ бүхний учиг зангилаа нь ганцхан зүйлээс хамааралтай байсан юм. Тэр нь Шадар сайд болох эрмэлзэл. Магадгүй эвслийн квотоор Ч.Сайханбилэгийн танхимд орсон Бүлгийн гишүүдээ гаднаас бус дотроос нь бүр дэргэдээс нь удирдах, түүгээрээ дамжуулан бусдад нөлөөлөх МАХН-ын даргын бодож олсон ээлжит нэгэн төлөвлөгөө энэ байсан байж болох. Намын ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Г.Шийлэгдамбыг авлигын хэрэгт холбогдуулж хууль хяналтын байгууллагаас ажлын цаг дуусахтай зэрэгцэн саатуулсан өдрөөс дараагийн Эрүүл мэнд, спортын сайдын нэр МАХН дотор бараг тодорчихсон байсан гэдэг. Тус яамыг удтал эзэнгүй явуулсны эцэст МАХН-ын даргын эрүүл мэндийн шадар эөвлөх гэгддэг, хэвлэлийнхний эчнээ танил Л.Жамбалжавыг томилуулах саналыг эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэгийн бланктай албан бичгээр Ерөнхий сайдад хүргүүлсэн ч тусыг олоогүй.
Араас нь Н.Энхбаярыг Шадар сайдад нэр дэвшүүлж, Ц.Оюунбаатарыг Эрүүл мэнд, споргын сайд руу дэс бууруулах Бүлгийн дэд дарга З.Баянсэлэнгийн гарын үсэг бүхий бичгийг Ерөнхий сайд хүргүүлснээр улс төрийг нэлэнхүйд нь хөдөлгөөнд оруулсан билээ. Н.Энхбаярг ганцхан болгоомжлол байсан нь Авлигатай тэмцэх газрын санал хийгээд Ерөнхийлөгчийн байр суурь байв. Ерөнхий сайд бүрэн эрхийнхээ хүрээнд түүний нэрийг УИХ-д оруулаад ирэх боломжтой байсан ч төрийн сайдын суудал гэдэг тодорхой шат дамжлагыг хангасан байх хуулийн заалтад тушигдсан нь нууц биш. Энэ дагуу Засгийн газрын ХЭГ-ын Хуулийн хэлтсээсээ санал авахад "боломжгүй” гэсэн хариу өгсөн байдаг.
Харин өөрөө бүдэрч мэдэх нөхцөл үүссэн үед Н.Энхбаярыг түших замаар суудалдаа тогтож үлдэх тохироо нь өнөөх л Шадар сайдын суудал байлаа. Тохироо ёсоор Ч.Сайханбилэг суудалтайгаа үлдсэн ч Н.Энхбаяр Шадар сайд болоогүй. Гүйцэтгэх засаглалын тэргүүн хоёр дахь боломжоо ашиглахаар Авлигэтай тэмцэх газраас санал авахаар бичиг хүргүүлсэн ч Хэрэг эрхлэх газрын Хуулийн хэлтсээс ирүүлсэн албан бичигтэй адилхан хариу ирүүлсэн билээ. Ялгаатай нь, МАХН-ын даргыг ашиг сонирхлын зөрчилтэйгөөс гадна Г.Шийлэгдамбын хэрэгтэй холбогдуулж шалгаж буйгаа учирласан нь Ерөнхий сайд төдийгүй АН-ыг ацан шалаанд оруулсаар өнөөдрийг хүрч байна.
Засгийн газрыг авч үлдэх, хариуд нь Шадар сайд болгох тохироог хийсэн болохоор АН одоо Н.Энхбаярт өртэй. Харин Н.Энхбаярт хамгийн "харшилтай” Авлигатай тэмцэх газраас генсек асантай нь холбоотой хэрэгт холбогдуулан шалгаж буй тухайгаа Ерөнхий сайдад хүргүүлсэн саналдаа дурдсанаар Шадар сайдыг тойрсон улс төрийг улам халаах шалтгаан болоод байна.
Үүнтэй зэрэгцэн их жанжны мэндэлсэн болон Тусгаар тогтнолын өдрөөр Д.Сүхбаатарын хөшөөнд саяхныг хүртэл салангид байдлаар цэцэг өргөж ирсэн МАН, МАХН-ынхан "Эх орончдын өдөр”-ийг хамтран тэмдэглэхээр санал нэгдээд байна.
Сонирхолтой нь, энэ өдрийг нэгдэж тэмдэглэх саналыг МАХН-аас түрүүлж тавьсан нь угшил нэгтэй намуудын сонгуульд эвсэж орох магадлалыг улам нэмэгдүүлэв. Нэгэнт Шадар сайд болох эрмэлзэл нь АТГ-ын өмнө очоод бүдэрч, АН хуулиа дагахаа илэрхийлсэн болохоор Н.Энхбаярт дараагийн теоремоо гаргах зайлшгүй шаардлага тулгарах нь дамжиггүй. Гагцхүү энэ чигтээ Ч.Сайханбилэгтэй эвссээр сонгуультай золгох уу эс бөгөөс МАН-д хийж эхэлсэн буултаа улам лавшруулах уу гэдэг нь цаг хугацааны асуудал болж байна.
С.СҮЛД /ҮНДЭСНИЙ ШУУДАН/
URL: https://www.choibalsan.mn/index.php?newsid=15168
Сэтгэгдэл бичих