Нэгэн цагт Д.Одбаяр дорнодчууд бидний бахархалт хөвгүүн байсан. Бид түүнийг 4 жил аймгийн засаг дарга хийлгэж, бүр цаашлаад 8 жил УИХ-ын эрхэм гишүүн болгож байсан удаа бий. Гэхдээ хоёр дахь удаагаа УИХ-д суухдаа бөөн санал луйвардан байж сонгогдсон гэж ярилцдаг. Харин цаг хугацаа өнгөрөх тусам бидний итгэлийг алдаж ажил хийх биш ам хийх болсон.
Тэрбээр өөрийгөө гадаадад сурч боловсорсон нэгэн гэж гайхуулах дуртай ч нэгэнтээ С.Билэгсайхан "Одбаяр хулгай хийж байгаад Комсомолын дээдээс хөөгдсөн анхны монгол хүн” гэж зарлаж байсан юм. Энэ яриа одоо ч олны ам, чихнээс салаагүй байгаа.
Манай аймаг нийгэм, эдийн засгийн чадавхын хувьд урьд өмнө аймгууд дотроо толгой цохидог байсан. Гэтэл улс төрчдийн алсын хараагүй, хувиа хичээсэн байдлаас болж хөгжлийн хувьд хоцрогдолтой аймаг болоод буй. Аймгийг ийм болгосон буруутны нэг бол аймгийн даргаар дөрвөн жил, УИХ-ын гишүүний сэнтийд найман жил суусан Д.Одбаяр яах аргагүй мөн. Энэ байдлаасаа болж улс төрөөс жийгдсэн гэж ойлгож болохоор. Гэвч үхэхдээ үхэр буугаа тавина гэгчээр өнгөрсөн 4 жилийн хугацаанд МАН-ыг хагалан бутаргах үйл ажиллагааг алсаас хийсэн гэж улс төрийн хүрээнийхэн ярьдаг. Энэ нь ч нотлогдож МАН-ын шинэ залуус хоорондоо алалцсаар намын рейтингээ багагүй унацгаасан. Сахь эрийн ажиллагаа амжилттай болж өөрөө дахин тодрох сайхан боломжоо одоо алдахгүйг хичээж яваа.
УИХ-ын гишүүн нь сонгогдсон тойрог, аймгийнхаа төлөө хөрөнгө оруулалт санхүүжилтийг дэмжин хөөцөлддөг бол Д.Одбаяр эсрэгээр ажиллаж байлаа. Тэр бүү хэл, аймгийн Нутгийн удирдлагын ордонг улсын төсөвт суусан байсныг нь Ц.Жанлавыг шинэ ордонд суулгахгүй, түүний найзын компаниар бариулахгүй гэж хувийн өсөрхлөөр асуудалд хандан хасуулж байсан удаатай. Энэ байдлаас болж одоог хүртэл Дорнод аймгийн захиргаа ОХУ-ын мэдлийн түрээсийн байранд ажиллаж байна. Тэрбээр ойр дотно найзлаж, нөхөрлөж явсан хүмүүсээ өөрөөс нь илүү гарчих вий гэх атаач санааг байнга агуулж, ардуур нь хорлох, ховлох, яс хаях зэрэгт гаршсан зан чанар, ёс суртахуунтай нэгэн гэж журмын нөхөр явсан хүмүүс нь ярьцгаадаг болжээ. Одоо нутгийнхан бүү хэл намынхан нь түүний мөс чанарыг одоо нэгэнт таньдаг болжээ.
Аливаа юманд хэмжээ хязгаар гэж байдаг. "Одоо болно, чи” гэж нутгийнхан болоод намынхан нь мэдрүүлсээр байтал "Улс төргүйгээр амьдарч чадахгүй. Энэ миний амь амьдрал. 60 хүрч тэтгэвэрт гартлаа та нартай зууралдана” гэж улс төрийн шунал, шулам болж яваагаа тэрбээр ойлгодоггүй бололтой. Нэгэнт энэ хүний ёс жудаг, мөс чанарыг бүгд ойлгосон болохоор Дорнодчууд одоо дахин гэнэдэхгүй нь лавтай.
Эх сурвалж: Болод.мн, Викимон.мн
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.








Сэтгэгдэл бичих