Ойрын өдрүүдэд сэтгүүлчийн тогоонд өрнөж буй үйл явдалтай хамааруулан хэдэн мөр сараачюу гэсэн юм. Яахав олгой хагаравч тогоон дотроо гэдэгсэн. Одоо энэ үг харин ч эсрэгээрээ тогооны гадуур байж гэмээн бусдын анхаарлыг татдаг цаг үе бололтой.
Өчигдөр орой манай аймгийн нэг том дарга надруу утсаар залгаж байна. Би ч юм бодолгүй аваад ярьтал жигтэйхэн хайр зарлаад л явчихлаа. Би гэдэг хүн бүр гайхаад за байз юу билээ гээд бодтол өнөөх сонгууль маань эхэлсэн явж байгааг өгөр толгой би бүр таг мартсан байж. За тусалж дэмжих юу байна. Гэрээ байгуулах уу эн тэр гээд л бүр авч өгч байна. Би ч яахав за хэрэггүй бизээ төрийн мөнгийг та өөрийнхөө төлөө зарцуулах гэж байгаа бол та бид 2-ын ёс зүй шал өөр гэдийг мэдлээ гээд л бидний яриа дууслаа. Нээх гавъяа байгуулсан баатар аятай мишээс хийгээд л мэдээ чагнаж суутал Шинэ сувгаар Хэрлэн сумын ИТХ-ын мэдээлэл гарч байна. Хурал болоод байгаа юм уу гээд хартал хурал гэхээргүй бөөн хэрүүл. Хэрүүлийн үндэс нь гэвэл Хотын төсөвт Хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх нэрээр тоймгүй их мөнгө зоож байгаа бололтой. Ёстой нөгөө яс булаацалдсан ноход шиг нэгнийгээ барьж идэх нь ээ. Угтаа сэтгүүлчийн эвлэл нэрийдлээр энэ мөнгийг авч МИЖИ, ТВ6 хэмээх 2 телевиз DDSH-ээр цацагдах юм гэнэ. Яахав сонгуулийн жил биш байсан бол үнэхээр дэмжиж болохоор. Харин хамгийн анхаарал татаад байгаа асуудал бол яагаад зөвхөн энэ 2 телевиз гэж. Эвлэлийн тэргүүн МИЖИ телевизийн захирал Т.Одхүү гэх залуугийн яриаг чагнавал ганц шинэ сувагын С.Дэлгэр л эсэргүүцээд бусад бүх телевиз дэмжиж байгаа гэлээ. Би сонсоод бүр ч ихээр гайхав. Миний бие телевизийн захирал байсан бол эсэргүүцээд өөрийнхөө телевизийг гаргана гээд л явах байсан. Харин тэд үгүй юм байлгүй.
Угтаа бол төрийн мөнгийг ингэж сонгуулийн жил хэмээн хайр найргүй зарах нь ёс зүй болоод хуулийн хувьд авцалдахгүй л баймаар. Хотын дарга Уулаагийн хувьд ёстой нөгөө буцах хүнд үнээ тугал нийлэх хамаагүй бололтой шүү. Ямартай ч С.Дэлгэр тэмцсээр энэ мөнгийг тавиулаагүй гэнэ. Түүнд баяр хүргэж алга ташмаар.
Бас сэтгүүлчдийн эвлэлийн дарга Т.Одхүү байн байн Хотын дарга Уулаатай гэрээ байгуулах болов. Өөрийгөө сонгуулийн шоуны нэг хэсэг нь болоод байгаагаа ухаарч мэдэж байгаа ч юм уу. За тэр гэрээ нь шашин, хүүхэд гээд байж болох бүх л сонгуулийн хэлбэр байх юм. Хэрвээ тийм л үнэхээр хэвлэл мэдээллийн байгууллагуудад хайртай байсан юм бол. Өнгөрсөн 4 жил юу хийсэн юм бэ. Ядаж л нэг тэвнэ өгсөн байгаасай.
Хамгийн харамсалтай нь энэ үйл ажиллагаандаа Сэтгүүлчдийн эвлэлийн нэрийг ашиглаад байх юм. Сонгууль дуусна. Нар гардгаараа гарна. Тэд биднийг мартдагаараа мартана. Мөнгөнөөс битгий л нүдээ ухаад өгчөөрэйдөө сэтгүүлчид минь.
Эх сурвалж: www.dfact.mnЭнэ тухай Сэтгүүлчдийн эвлэлийн тэргүүн асан Б.Туяа өөрийн санаа бодлоо бичсэн байна.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.






Сэтгэгдэл бичих