Түүнд бодол бий. Тэр одоо УИХ-ын гишүүн ч, Үндсэн хуулийн цэцийн дарга болчих бодол бий байх. Намаас нь ч түүнийг Цэцийн дарга болгоод, эрх мэдлийг авах сонирхол бий. Өөрийнх нь бодол намын сонирхол хоёр яв цав нийлж буй учир Үндсэн хуулийн цэцийн дарга Р.Гончигдорж болохыг үгүйсгэхгүй. Энэ талаар ч ярьж, бичиж л байна. Монгол Улсын парламентын "амьд түүх” гээд түүнийг нэрлэчихэд лав буруудахгүй байх. Хэзээний л Р.Гончигдорж шүү дээ гэж ярих нь бий. Харин тэр ирэх парламентад суухгүйгээр Цэцийн дарга болж, бусад хууль тогтоомжууд Үндсэн хууль зөрчиж байгаа эсэх хяналтыг тавьж суух уу.
Сонирхол, хүсэл нь байвал Их хурлын гишүүнээсээ түдгэлзэж, Эх хуулиа хамгаалах "манаач”-ийн үүрэгт ажилд томилогдоход хэзээд бэлэн биз ээ.
Улсын Бага хурлаас авахуулаад хууль тогтоох дээд байгууллагад ажилласан Р.Гончигдоржийн хувьд өдгөө 63 настай. Тэр дахиж парламентын сонгуульд оролцож өрсөлдөх үү, аль эсвэл Цэцэд очих уу гэдэг яриа тохироо хийгдсээр байгаа. Учир нь Цэцийг Н.Жанцан түр удирдаж буй юм. "Михайлд нэг бодол бий” гэдэг шиг УИХ-ын гишүүн Р.Гончигдорж нэг бодол бий нь лавтай. Тэр нь мэдээж өөрийнх нь эрх ашиг, ашиг сонирхолд нийцэж байх нь чухал биз. Тэгэхгүй бол ч болохгүй гэдгийг намынх нь харж байгаа байх.
Тэр Цэцийн дарга болдогсон уу, гишүүн хэвээрээ байдагсан уу ямартай ч, Монголын улс төрөөс бүрмөсөн холдохгүй нь түүнтэй холбоотой яриа, шуугианаас харагдаж байна. УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл 70 гарчихаад Их хуралд сууж байхад 63 хүрсэн Р.Гончигдорж гуайн хувьд нас залуу, ид хийж бүтээдэгдээрээ явж байгаа болов уу. Сонголт түүнд бий. Р.Гончигдоржид ч бодол бий...
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.





Сэтгэгдэл бичих