Долоо хоног бүхийн лхагва гаригт болдог "Шийдлийн цаг” уулзалт өнөөдөр 12.00 цагт Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээн ТӨХК-нд болно. Тус уулзалтад, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Эрчим хүчний сайд Д.Зоригт нар тус компанийн дуудлагын төв болон диспетчерийн үйл ажиллагаатай танилцана. Мөн "Шийдлийн цаг”-ийн хүрээнд Улаанбаатар хотын цахилгаан хангамжийн өнөөгийн байдал, шинэ холболтын үйл ажиллагааны талаар мэдээлэл хийх юм байна.
Дашрамд сонирхуулахад, УБЦТС ТӨХК нь нийслэлийн 8 дүүрэг, Төв аймгийн 16 сумын иргэдэд 0,4-35 кВ-ын хүчдэлийн түвшний цахилгаан эрчим хүчийг түгээж, хангах үндсэн үүрэгтэй. Монгол Улсын төвийн бүсийн эрчим хүчний сүлжээний худалдан авсан цахилгаан эрчим хүчний 50 орчим хувийн түгээлт, борлуулалтыг хийж гүйцэтгэдэг юм.
Т.Гэрэл
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.








Сэтгэгдэл бичих