Тэрээр 2012 оноос хойш нөхөртөө хэвтэрт ортлоо зодуулж, түүгээр ч зогсохгүй бүсгүйг бие давхар байхад нь "Наа хүүхэдтэй чинь хамт ална” гээд толгой түрүүгүй зоддог байсан гэх мэдээллийг нийтэд дэлгэн тусламж хүсчээ.
Цахим орчинд маш олон иргэд уг бүсгүйнд туслахаар санаа нэгдэж, түүнтэй холбогдох арга замыг хайж байна. Гэсэн хэдий ч түүнтэй холбогдох ямар нэгэн утасны дугаар болон түүнийг таньж мэдэх хүн олдохгүй байгаа. Учир нь бүсгүй Nadad tuslaach гэх аккуантыг өчигдөр өглөө нээн зөвхөн
нөхөртөө зодуулсан гэх хоёр хэсэг зургийг тайлбарын хамт оруулсан бөгөөд
түүний талаар өөр ямар нэгэн мэдээлэл байхгүй байгаа юм.
Тэгвэл Хүчирхийлэлийн эсрэг үндэсний төвийнхөн цагдаагийн байгууллагатай хамтарч бүсгүйг хайх ажиллагааг эхлүүлжээ.
Энэ талаар Хүчирхийллийн эсрэг төвийн хуулийн зөвлөх С.Байгальмаа "Энэ мэдээллийг бид өнөө өглөө харлаа. Бид тус аккаунт руу "Бидэнтэй холбогдоно уу” гэсэн зурвас илгээсэн боловч ямар ч хариу алга. Тийм болохоор бид Цагдаагийн ерөнхий газрын Гэр бүлийн хүчирхийллийн асуудал хариуцсан мэргэжилтэнд хандаж хүсэлт тавьсан. Цагдаагийн байгууллагаас IP кодоор гэрийн хаягийг нь олохоор ажиллаж байна. Ямартаа ч, эхний ээлжинд бид үнэн зөв мэдээлэл эсэхийг шалгаж тогтооно. Үүний дараа эмэгтэйд яаралтай тусламж үзүүлж, хамгаалалтдаа авна. Цагдаагийн байгууллага шалгаж үзээд тусламж үйлчилгээ хэрэгтэй гэвэл манай зүгээс түр хамгаалах байранд авдаг. Мөн сэтгэлзүй болон хуулийн зөвлөгөө өгдөг" гэв.
Гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн этгээд гэмт хэрэгтэн мөн
Гудамжинд эхнэрээ, эсвэл хэн нэгний хүүхдийг алгадаал орхивол шууд гэмт хэрэг болно. Тэгвэл гэртээ эхнэрээ зодох, мөн адил хүүхдээ балбахад ямар ч хариуцлага хүлээлгүй өнгөрдөг.
Айл хөрш нь дуудлага өгч, хорооны цагдаа ирсэн болж нөхрийн
тайвшруулаад, эхнэртэйгээ эвлэр гэж хэлээд л буцна. Согтуу бол тэр өдөрт
нь барьж эрүүлжүүлэхэд хийчихээд маргааш нь буцаагаад явуулна. Зодуулсан эхнэр нь ч нөхрийгөө баривчлуулахгүйн тулд бүх аргаа хэрэглэхгүй бол сүүлд ингээгүйнхээ төлөө дахин зодуур амсана. Ихэнх хөршүүдийн хувьд гэр бүлийн хүчирхийллийг гэмт хэрэг үйлдэгдэж байна, түүнийг мэдээллэх ёстой гэж боддоггүй.
Тэгвэл
энэ бүх сэтгэлгээ, хандлага, хуулийн хариуцлагыг өөрчлөх нэгэн хуулийн
төсөл УИХ-д хэлэлцүүлэгт орж ирсэн нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх
тухай хууль юм.
Монгол Улс Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай байсан уу гэвэл байгаа. Уг хуулийг 2004 онд баталснаас хойш Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх үндэсний хөтөлбөр, Улсын Дээд шүүхээс тус хуулийн зарим зүйл заалтыг нэг мөр ойлгож, хэрэглэх тухай тайлбар, ХЗДХЯ, ЭМЯ, НХХЯ-аас хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдсон зарим заавар, журмуудыг батлан хэрэгжүүлж байгаа. Гэвч хүчирхийлэл буурахгүй, харин ч хүний амь нас хохирох, гэмтэх, хүүхэд өртөх зэргээр илүү ноцтой хэлбэрт шилжих болжээ.
Зөвхөн сүүлийн гурван жил найман сарын хугацаанд гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг 1505 бүртгэгдсэн бөгөөд 49 хүн амь насаа алдаж, 1180 хүн гэмтсэн байна. Цагдаагийн байгууллагад бүртгэгдээгүй болон захиргааны зөрчилд тооцогдон арга хэмжээ авагдсан хүчирхийллийн тоо үүнээс даруй 5 дахин их байгааг энэ чиглэлээр үйлчилгээ үзүүлдэг ТББ-уудын судалгаа харуулж байгаа аж.
Иймд шинэ хуулиар эрх зүйн зохицуулалтыг хохирогчийн аюулгүй байдлыг нэн тэргүүнд хамгаалах, хүчирхийлэл дахин давтагдахаас урьдчилан сэргийлэх, хариуцлага гарцаагүй байх зэрэг зарчмын зохицуулалт орсон аж.
Хуулийн төсөлд
- Хүүхдийн эсрэг хүчирхийлэл гэсэн бүлэг нэмэгдэж байгаа бөгөөд хүүхдүүд хүчирхийлэлд өртсөнөө төдийлөн мэддэггүй тул тухайн хүүхдийг хүчирхийлэлд өртсөнийг хэн нэгэн мэдвэл уг асуудлыг мэдээлэх нь иргэний үүрэг байхаар зааж. Хүчирхийлэлд өртөж байхыг харсан хүн холбогдох газарт мэдээлэх ёстой. Хэрвээ иргэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд хариуцлага тооцно. Эр, эмийн хооронд жороолохгүй хэмээсэн нөхдөд хариуцлага ярина гэсэн үг аж.
- Хохирогчийг хамгаалах, нөхөн сэргээх үйлчилгээний зохицуулалтыг цогц байдлаар томьёолж, үйлчилгээг мэргэшсэн төрийн бус байгууллагаар гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлэх, тэдэнд үзүүлэх дэмжлэгийн хэлбэрүүдийг шинээр оруулахаар мөн тусгасан байна.
Б.Дэжид
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.







Сэтгэгдэл бичих