Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун өчигдөр буюу гуравдугаар сарын 9-ний өдөр цөмийн зэвсгээ анх удаа олон нийтэд дэлгэлээ. Энэ нь дэлхий нийтэд цохилт өгч чадахаа харуулсан өөрсдийн байр сууриа бататгасан явдал байсан юм.
Тэгвэл өнөөдөр буюу гуравдугаар сарын 10-ны өглөө Хойд Солонгос богино тусгалын хоёр пуужинг далай руу харвасныг Өмнөд Солонгосын цэргийн хүчин мэдэгдлээ. Пуужинг харвасны дараа Пхеньянаас Өмнөд Солонгостой байгуулсан хамтын ажиллагааны төслөө цуцалж буйгаа зарласан байна. Түүнчлэн Хойд Солонгосын газар нутагт үйл ажиллагаа явуулж байгаа Өмнөдийн бүх компаниудыг татан буулгаж, хураан авахаар болжээ.
Өнгөрсөн сард умардынхан хиймэл дагуул хөөргөсөнтэй холбоотойгоор
Өмнөд Солонгос тус улсын эсрэг хориг арга хэмжээ аваад байсан аж.
Түүнчлэн АНУ болон Өмнөд Солонгосын цэргийн хамтарсан сургуулилт
эхэлсэн. Эдгээр асуудлуудтай холбоотойгоор Хойд Солонгос ийн хариу арга хэмжээг авахаа мэдэгдсэн ба хоёр Солонгосын харилцаа улам ширүүсээд байна.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.








Сэтгэгдэл бичих