Тоглолт эхнээсээ л гал гарсан онооны давамгайлал дээр
доороо гаралцсан тоглолт болсон. Талбайн эздээс Дэмар ДэРозан 38 оноо 10
с.б.а 7 о.д гүйцэтгэж багаа тэргүүлсэн бол төвийн тоглогч Ионас
Валанчюнас 20 оноо 10 с.б.а, шилдэг холбогчдын нэг Кайл Лаури 16 оноо 7
с.б.а гүйцэтгэжээ. Харин Майами Хит-ээс ирээд гайхалтай тоглолт үзүүлээд
байгаа Жое Жонсон 28 оноогоор багаа тэргүүлсэн
бол Луол Дэнг, Горан Драгич, Жастис Уинслов нар 10-аас дээш оноо авсан ч
хангалтгүй байлаа. Самбарын мангас Хассан Уайтсайд сэлгээнээс гарч
тоглосон ба 13 оноо 11 с.б.а хийж дабл дабл гүйцэтгэсэн. Багийн
лидер Двэйн Уэйд баруун гуяны гэмтлийн улмаас тус тоглолтод оролцох
боломжгүй болсон нь онооны зөрүү болсон гэж хэлж болно.
Майами Хит нэмэлт цагт багаараа 7 оноо авсан бол талбайн эзэд 15 оноог
авч тоглолтыг шийдсэн. Ингэснээр Торонто Рэпторс 44-20 гэсэн
амжилттайгаар бүсийнхээ 2 байраа бататгаж байгаа бол Майами Хит 38-28
амжилттай 4 байрандаа хэвээрээ үлдлээ.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.







Сэтгэгдэл бичих