NBA-гийн "Атланта”-"Хьюстон” багийн тоглолтын явцад Пол Миллсэп бөмбөгт ямар нэгэн наадамхай чанарын зүйл байгаа нь гарт зууралдаад байгаа талаар шүүгчид хэлжээ. Шүүгч Монти Маккатчен бөмбөгийг шалгаад хоёр багийнханд хандан NBA-д гартаа юмуу бөмбөгөнд цавуу, зууралдах төрлийн зүйл хэрэглэхийг хориглодгийг хэлсэн байна. Гэтэл "Хьюстон”-ы төвийн тоглогч Дуайт Ховард гартаа цавуу түрхснээ хүлээн зөвшөөрсөн бөгөөд шүүгч бөмбөгийг солиулжээ.
"Бөмбөг залж, барихад тэгж их зууралдаж байхыг би урьд нь мэдэрч байсангүй. Цавуудчихсан юм шиг л миний гараасаа салахгүй шахам байлаа. Тамирчны замнал дахь хамгийн хачин мэдрэмж энэ боллоо” гэж Миллсэп ярьсан байна.
Р.Гэгээ
times.mn
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.







Сэтгэгдэл бичих