Монгол
Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр 11:00 цагт Их тэнгэрийн аманд 150
жиргээч, фэйсбүүкчинтэй уулзаж, санал солилцохоор болжээ. Тэрбээр энэ
тухайгаа өөрийн фэйсбүүк хуудаснаа ийнхүү бичжээ.
"Он гарснаас хойш 3 дахь цуврал уулзалтаа маргааш хийнэ. Энэ удаа нийгмийн идэвхтэй залуусын болон Нүүр ном, Жиргээчдийн төлөөлөлтэй уулзана. 11.00 цагаас Facebook, Twitter-ээр шууд дамжуулна” гэжээ.
Энэ тухай сүүлийн үед хэвлэл мэдээллийнхэн болоод цахим ертөнцийн гол сэдэв болоод байгаа Мүүнийг эсэргүүцэгч Э.Цэрэндолгор дараах зүйлийг бичжээ.
"Мөнхбаясгалан дөнгөж сая над руу утсаар залгаж Ерөнхийлөгчийн туслах Чулуунбилэг хэмээх эрхэм, Цэрэндолгор миний биеийг маргааш буюу 2016.03.24-ны 11 цагт Их Тэнгэрийн Аманд 150 жиргээч, фэйсбүүкчид ирэх Мүүний тухай тайлбар өгөх асуулт хариултанд урилаа. Гэхдээ би очихгүй. Улс орны амин чухал асуудалд ингэж хариулдаггүй байхгүй юу, Ерөнхийлөгчөө!” гэжээ.

URL: https://www.choibalsan.mn/index.php?newsid=15790
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.





Сэтгэгдэл бичих