УИХ-ын гишүүн Д.Ганбатын ярилцлагаас УИХ дахь АН-ын бүлгийн "Твиттер” хаягаар эш татан жиргэжээ. Тодруулбал, Д.Ганбатын ярьсан "МоАХ-ноос АН-ын бүлэгт нэлээд хэдэн гишүүн хамаарагддаг. Тэднээс Зам тээврийн сайд М.Зоригт, Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа, Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, Хууль зүйн сайд Д.Дорлигжав нарыг сайд болгосон” гэх үгийг "Твиттер” хуудаснаа жиргэсэн байна. Тэгвэл үүний хариуд Х.Тэмүүжин гишүүн "Ганбат, Эрдэнэчимэг нарын үгээр бол Баттулга өөрийн Хууль зүйн сайдтай болох гэж намайг гэмт хэрэгт гүтгэж, их улайрч”, "Хэвлэлээр компаничлан муухай харагдуулах гэж мөнгө цацсан юм аа даа” гэх зэргээр бухимдаад амжив. Ийнхүү тэрбээр Х.Баттулгыг өөрийн Хууль зүйн сайдтай болохоор өөрийг нь унагасан гэх хардлагаа ил гаргав бололтой.
Н.АЗ
![]() |
URL: https://www.choibalsan.mn/index.php?newsid=16359
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.






Сэтгэгдэл бичих