ХҮН байгуулагдахад С.Боргилыг "Намын даргын үүрэг гүйцэтгэгч” хэмээж байсан. Түүнийг өөрөө ч үүнийгээ мэдэж байсан гэх юм билээ. Гэтэл хүссэн юм хүзүүгээр татна гэгчээр, ХҮН-ын даргад горилогсдыг Улсын дээд шүүх хүлээж авахгүй байгаагаас болж хэн нэгэн хүссэн ч эс хүссэн ч С.Боргил ХҮН-ын дарга хэвээр байгааг нь "Хүчээр тодорсон дарга” гэлтэй.

УИХ-ын гишүүн С.Ганбаатарыг тус намын даргаар сонгосноос хойш ХҮН-ынхан 2 хэсэгт хуваагдаж, олны элэг доог болсон. Алаагүй баавгайн арьсыг булаалдаж, нэг нэгнийхээ мууг үзэж, үнэхээр л булайгаа дэлгэчихсэн.
Б.Найдалаа, Т.Доржханд нарыг намын нэрийн жагсаалтыг хэдэн тэрбумаар нь худалдсан гэдэг яриа гаргаж, намаас хөөх шийдвэр гаргасан ч тэд намынхаа төв хорооны шийдвэрийг хүчингүйд тооцож, өөрсдөө намыг удирдаж байгаа гэдэг мессеж тарааснаар энэ нам 2 хуваагдаад байсан.
С.Ганбаатар, Т.Ганболд нарын эсрэг Б.Найдалаа, Т.Доржханд нар зогсож, намын даргад нэр дэвшигчээ Улсын дээд шүүхээр батламжуулахыг оролдсон. Тэдний эсрэг талаас С.Ганбаатар, Т.Ганболд нарыг нэр дэвшүүлээд тусыг эс олсон бол Б.Найдалаа дээрх хоёр хүнтэй өрсөлдөөд мөн л тодорч чадаагүй. Улсын дээд шүүхээс ХҮН-ын дотоод зөрчлийг дээд цэгтээ хүрснийг зарлаад, намын дотоод асуудалд оролцохгүй гэдгээ мэдэгдэн нэр дэвшигчдийг батламжлаагүй. Үүнээс болоод С.Боргил хүчээр тодорсон дарга болж хувираад байгаа юм. Энэ нам дотоод асуудлаа нэг тийш нь цэгцлэхгүй бол Сонгуулийн ерөнхий хорооноос Улсын дээд шүүхийн шийдвэртэй ижил хариу өгч, сонгуульд оролцуулахгүй байх хүртэл арга хэмжээг авах бий вий.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.







Сэтгэгдэл бичих