УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн өнгөрсөн дөрөвдүгээр сард гаргасан 05 дугаар дүгнэлтийг хэлэлцлээ. Хэлэлцүүлгийн эцэст дүгнэлтийг хүлээ авах талаар санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 80.4 хувь нь дэмжив.
Ингэснээр их хурлын 76 гишүүний 28 нь намын жагсаалтаар сонгогдож байгаа нь Үндсэн хуулийн зарим зүйл заалтыг зөрчиж байна гэсэн Үндсэн хуулийн дүгнэлтийг УИХ хүлээн зөвшөөрч байгаа юм.
Түүнчлэн цэцийн хүлээн авснаар Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах шаардлага үүсч байгаа юм. Харин одоо 2016 оны УИХ-ын сонгууль 76 жижиг тойргоор эсвэл томосгосон 26 тойргоор эсэхийг шийдэх шаардлагатай болж байгаа юм.
URL: https://www.choibalsan.mn/index.php?newsid=16630
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.






Сэтгэгдэл бичих