Дорнод аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газар, Байгаль хамгаалах сангийн хөрөнгөөр Дорнод аймгийн Булган сумын нутагт тарвага нутагшуулах ажлын тендер зарлаж, 31 тарвага барин нутагшуулсан байна. Уг тендерийг "Монголын анчдын нийгэмлэг” ТББ авсан бөгөөд сумын Засаг дарга, БОХУБ, Байгаль хамгаалагч, багийн Засаг дарга зэргийг байлцуулан нутагшуулах ажлыг хийж гүйцэтгэжээ.
Дээрх нутагшуулсан тарваганд сансрын ажиглах бичил төхөөрөмж суурилуулсан бөгөөд цаашид багийн Засаг дарга, идэвхтэн байгаль хамгаалагч нартай гэрээ байгуулан хамгаалах юм.
Дашрамд өгүүлэхэд үргэлжлүүлэн Цагаан-Овоо, Баян-Уул, Гурванзагал зэрэг сумдад тарвага нутагшуулах ажлыг хийхээр төлөвлөн ажиллаж байгаа ажээ.
URL: https://www.choibalsan.mn/index.php?newsid=16686
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.








Сэтгэгдэл бичих