Би ардчилалд хайртай.Тиймээс ч /АН/ ардчилсан намыг анхнаас нь дэмжиж өдий хүрсэн билээ.Ардчилал монголын ард түмэнд асар их үнэт зүйлсийг өгсөн.Бид хувийн өмчтэй болж,хүссэн улс руугаа зорчих эрхтэй болсон.Бид бас хүссэн хүнээ дарга цэрэг гэлтгүй муулах.үгээ чөлөөтэй илэрхийлэх эрхтэй болсон билээ.Бас улсын хөрөнгийг үрэн таран хийж үнэгүйдүүлж авахыг,банк дампууруулж хувьдаа мөнгий нь хувааж авахыг,худлаа амлаж,сонгууль луйвардах аргыг,авлига гээч зүйл цэцэглэхийг,хулгайлсан,зувчуулсан мөнгөө оффшор дансанд хийж болох эрхийг ч энэ ардчилал маань олголоо.
Энэ эрхийг ардчилсан хувьсгалыг хийж чадсан одоогийн ардчилсан намын дийлэнх удирлагад байгаа хүмүүс хийсэн билээ.Гэвч тэд хийгээгүй бол өөр бас хэн нэгэн хийх хувьсгалын тохироо тэр үед монголд төдийгүй дэлхийн бусад оронд ч бүрдсэн байлаа.
Тэр үед хувьсгалыг хийж байсан хүмүүсийн гол шаардлага нь улс төрийн товчоо огцрох.ардчилсан сонгууль хийх,тусгай хангамжийг зогсоох,үг хэлэх,үзэл бодлоо илэрхийлэх,хэвлэн нийтлэх эрх чөлөө олгох гэх мэт байлаа.Тэгвэл ардчилал гарч ирсэнээс хойш 26 жилийн дараах монгол улс маань ямархуу болсон байнаа.Нөгөө шаардлага тавьж төрийн удирдагч нарыг огцруулж,тусгай хангамжийг зогсоохыг шаардаж байсан хүмүүс маань харин ч бүр тусгай хангамжаа нэмэгдүүлж,зөвхөн өөрсдийнхөө эрх ашигт нийцсэн хууль баталдаг,ямарч буруу үйлдэл хийсэн огцрохыг мэдэхгүй,ичих булчирхайгүй ханаж цадахаа мэдэхээ байсан хулгайч,луйварчин,хэлмэгдүүлэгч,хуйвалдагчид болон хувирлаа.Хэн нэгэндээ барьцаалагдах гэмт үйлдэл хийсэн учраас илэрхий хэрэг нь нотлогдсон хулгайч нартаа ч хариуцлага тооцож чадахаа болилоо.Эсрэг намынхантайгаа эрх ашиг,түрийвч нь нэг болж хамтдаа хуйвалддаг ч боллоо.
Баян ядуу гэдэг туйлдаа хүрч,эх орныхоо урьд нь бүтээн байгуулсан бүх үйлдвэрүүдийг байхгүй болгож,эх орныхоо хамаг баялагийг гадагш зөөж,түүнээс цөөхөн хэдэн гэр бүл тасартлаа баяжиж,одоо бүр газар нутгаа тусгай бүс гэсэн гоё нэрээр халхавчилж гадныханд зарах санаархал агуулах боллоо.Зарим үед энэ эрх баригчид гадны улсын эрх ашгийн төлөө ажиллаад байгаа ч юмуу гэлтэй л байх юм.Бүр гайхахдаа тусгаар улсыг минь устгаж эх оронгүй болгочих вий гэх айдас төрөх боллоо.
Социалист системийн үед ажилгүй,гэр оронгүй,гуйлгачин хүн гэж байгаагүй юм шүү.гэтэл одоо бол ажилгүй,орлогогүй,гэр оронгүй,өрөнд баригдсан хүмүүс улам л олшроод байна.Одоо бүр хэвлэл мэдээллийн эрх чөлөө,үг хэлэх,үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө ч хумигдаж эхэллээ.Төр нь бизнэс эрхлэгчдээ дэмждэг биш харин бүр янз бүрийн шалтгаар дарамталдаг болоод байна.
Хувьсгалыг гардан хийгчэд маань өөрсдийн гараар энэ бүхнийг хийж,ардчилалаа булшилж эхэллээ.Бид ийм ардчилал,ийм нийгмийг хүссэн билүү.Арай ч дээ ардчилагчид минь.Ардчилсан намын удирдлагууд минь дээ.Одоо та нарт өгөх миний сэтгэлийн дэм үүгээр дуусч байна.Над шиг бодолтой болсон мянга мянган хүмүүс байгаа өшөө цаашаа ч өсөх байх гэж бодож байна даа.АН-ын удирдлагууд бүрэн шинэчлэгдэж бодлогоо өөрчлөхгүй л бол улам бүр олон хүний итгэл алсран одох вий дээ
Jawhlan Radnaa
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.






Сэтгэгдэл бичих