2016 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр болсон Монгол-Германы хамтарсан, төрийн өмчийн Ашигт малтмал, Технологийн Их сургуульд суралцах математик, физик, хими, англи хэлний шалгалтанд 5 аймгийн нийт 110 сурагч орж, 22 хүүхэд тэнцэсний 13 сурагч нь манай Дорнод аймгийн хүүхдүүд байлаа.
Өнөөдөр 13 хүүхдэд тус сургуульд элсэн суралцах эрхийн бичгийг нь Аймгийн Хүүхдийн төлөө зөвлөлийн дарга бөгөөд Аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн гардуулж өглөө.
Flower сургууль-2 сурагч, Хэрлэн сумын 1-р сургууль-6 сурагч, 12-р сургууль-3 сурагч, 5-р сургууль-2 сурагч/
Эдгээр сурагчид нь уул уурхай, ашигт малтмалаас гадна хүрээлэн буй орчны инженер, үйлдвэрийн эдийн засагч инженер гэсэн мэргэжлээс сонгон суралцах боломжтойгоос гадна энэ сургуулиа төгсөхдөө олон улсын шинжлэх ухааны бакалаврын дипломтой төгсөнө.
Нийт сурагчиддаа удахгүй болох анги дэвших, сургууль төгсөх, их дээд сургуульд элсэх элсэлтийн шалгалтад нь амжилт хүсье.
Эх сурвалж: Байгалмаа Оюунбаатар
URL: https://www.choibalsan.mn/index.php?newsid=17007
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.







Сэтгэгдэл бичих