Засгийн эрхийг ээлжлэн барьсаар ирсэн хоёр том намынхан энэ удаагийн сонгуульд оффшор данстай гишүүдээ нэр дэвшүүлэхгүй байх талаар яриа гарч байсан. Тухайлбал, өнгөрсөн 7 хоногоос эхлэн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга З.Энхболд нар оффшортонгуудыг нэр дэвшүүлэхгүй байя хэмээн уриалсан ч намынхаа олон фракц бүлэглэлүүд дунд "бяр” дутав бололтой. С.Баярцогт нарын хүмүүсээ дахин өрсөлдүүлэхээр боллоо.
Харин МАН-ын бага хурал зарим нэг оффшортонгуудаа боломж олгосонгүй. Тухайлбал намын гишүүнчлэлээ сэргээгээд удаагүй байгаа УИХ-ын гишүүн Х.Болорчулуун бага хурлын үеэр "Оффшор данстай гишүүдээ дэмжихгүй байхыг” уриалсан байна.
Тэрээр "УИХ-ын хаврын чуулган гэнэт завсарласан нь оффшор данстай холбоотой. Өнөөгийн төрд нүүрэлсэн авлига, хээл хахууль, том хулгай, байгалийн баялгаа үнэгүйдүүлж наймаалцан гэрээ хийсэн зэрэг муу муухай бүхний цаана энэ оффшортонгууд байгаа. Иймээс оффшор данстай хүмүүс нэрээ татах, ийм хүмүүсээ дэмжихгүй байхыг уриалж байна. Улстөрийн ууган нам дотроосоо цэвэршвэл Монголын төр цэвэршинэ” хэмээсэн нь танхимаас дэмжлэг хүлээжээ.
Ингээд 2009 онд Оюутолгойн гэрээг байгуулсан гурван сайдын нэг, оффшор данстай гэгддэг Д.Зоригтыг Чингэлтэй дүүрэгт нэр дэвшүүлэх үеэр танхимаас дахин 2 хүний нэрийг дэвшүүлэн өрсөлдүүлж, улмаар ШӨХТГ-ын дарга асан Т.Аюурсайханыг дэмжин батлаад байна. Т.Аюурсайханы хувьд Дорнод нутгаас гаралтай, МАН-ын шинэ залуу хүчний нэг юм.
Ийнхүү Монголд төдийгүй дэлхий даяар өрнөж эхлээд буй оффшорын эсрэг тэмцэл, давалгаанд Ардчилсан нам барьц алдсан бол Ардын намын бага хурал бага ч болов дотоод ардчиллын салхи сэвэлзүүлж өндөрлөжээ.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.





Сэтгэгдэл бичих