ОХУ-ын аварга шалгаруулах чөлөөт бөхийн тэмцээний үеэр Исмаил Мусукаев, Виктор Лебедев нар дэвжээн дээр нударга зөрүүлсэн явдал гарсан билээ. Тус барилдааныг дэнсэлсэн Монголын шүүгч Ц.Сэрээтэр дэвжээний эзэн Якутын Лебедевт ялалтыг өгсөн нь зодоон үүсэх шалтгаан болсон бөгөөд энэ явдлын дараа Дагестаны тал эсэргүүцлээ иэрхийлж, шийдвэрлэх барилдаануудад бөхчүүдээ дэвжээнд гаргаагүй юм.
Олимпийн гурван удаагийн аварга, ОХУ-ын Төрийн думын гишүүн Александр Карелин "Москвагаас ярьж байна” радиогийн шууд нэвтрүүлэгт ярилцлага өгөхдөө энэ талаар санал бодлоо илэрхийлжээ. Тэрбээр "Шүүгч хэдийгээр хүн ч гэсэн алдаатай шүүх эрхгүй. Муу шүүлтээс болж онцгүй явдал гарлаа. Тус барилдааныг хянасан шүүгчдийн багийг шийтгэх ёстой. Манай дотоодын тэмцээнийг Монголын шүүгч дэнслэх болтлоо бид нэг нэгэндээ итгэхээ больсон гэж үү” хэмээн өгүүлжээ.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.






Сэтгэгдэл бичих