Өчигдөрхөн Чингисийн одонгоор энгэрээ цоолуулсан УИХ-ын гишүүн Д.Ганхуяг Баянзүрх дүүргийнхнээс зугтаж, Архангай аймагт нэр дэвшихээр болоод байгаа. Тэрбээр уг нь намын нэрийн жагсаалтад орох хүсэлтэй байсан ч эс бүтэж, Сангийн сайд Б.Болорын тойрог болох Архангайг онилсон бололтой юм. Өөрийнх нь төрсөн нутаг гэдэг утгаар Архангай аймагт нэр дэвшихээр болсон гэгдэж байгаа ч үнэн хэрэгтээ Баянзүрхчүүдэд нүүргүй болсондоо Б.Болорыг дээрэлхсэн нь энэ бололтой юм.
Сангийн сайд Б.Болорын хувьд Архангай аймагт нэр дэвшиж, Н.Батбаяр гишүүний нөмөр нөөлгийн ачаар УИХ-д суусан гэгддэг. Харин энэ удаа Фортуна Батбаяр түүнд юуны учир нөмөр нөөлгөө үзүүлсэнгүй вэ гэдэг асуулт гарч байгаа юм. Хариулт тун энгийн. Н.Алтанхуягийн Засгийн газар унахад Н.Батбаяр Эдийн засаг, хөгжлийн сайдаасаа буусан ч Ч.Сайханбилэгийн Засгийн газарт Сангийн сайд болох хүсэлтэй байсан. Сангийн сайдал ч МҮДН фракцид оногдоход Б.Болор Фортуна Батбаярыг үл хайхран өөрийн амбицийг дарж чадалгүй зүтгэсний гор одоо гарч байгаа гэхэд болно. Фортуна Батбаяр Б.Болорыг түлхснээр тэрбээр Бридж Ганхуягийн урхинд унан 4 жил усалсан тойргоо алдаж, Баянзүрх рүү цөлөгдөх нь тэр.
Ямартай ч сүрийг далайлган Архангайг сонгосон Бридж Ганхуягт боломж байгаа эсэхийг нь мэдэхгүй ч хүчээр Баянзүрхийн тойрогт буусан Б.Болорын хувьд найдлага гээд байх юм үлдсэн эсэх нь юу л бол доо. Хүссэн юм хүзүүгээр татна гэгчийн үлгэр болох вий дээ.
зөвсонголт.мн
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.






Сэтгэгдэл бичих